Цахилгаангүй амьдарч байсан 200 өрхийн асуудлыг шийдвэрлэлээ
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Ар хустай, Шадивлан орчимд гэрэл, цахилгаангүй амьдардаг 200 өрх, хамгийн хүндрэлтэй байгаа цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн Засаг даргын Хот  байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тавьжээ. Уг хүсэлтийн дагуу судалсны дүнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран 200 айлыг цахилгаанд холбожээ.

Мөн 782 өрхийн хүчдэлийг нэмэгдүүлэх ажлыг шинэ техник, технологи ашиглан хийсэн байна. Энэ ажлын хүрээнд агаарын 6 дэд станцад их засвар хийж, 0,4 кВ-ын 452 ширхэг модон тулгуур болон эрчим хүчний алдагдал багатай байгальд ээлтэй технологи болох төмөр бетон тулгууруудыг шинээр суурилуулж, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11,6 км АС утсыг бүрээстэй СИП утсаар сольж татчээ. Мөн 1044 өрхийг бүрэн электрон тоолуураар өдөр шөнийн үнэ төлбөргүй тарифт холбуулж 6 ширхэгээр багцлан 197 тоолуурын нэгдсэн хайрцагт суурилуулсан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.