Үндсэн хуулийн 50 орчим заалтыг өөрчлөх төсөл өргөн барьсныг дэмжихгүй
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуулийн төслийн тухай хэлэлцэж, 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж гарах үр дагаврын талаар санал бодлоо нэгтгэжээ. 

МАН-ын бүлгийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа дахин илэрхийллээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар батлах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх сонирхолтой гишүүн УИХ дотор олон биш байна. УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэхэд 50 орчим заалт хөндөгдөх нь. 50 орчим заалт хөндөгдөнө гэдэг нь Үндсэн хуулийг шинээр батлах асуудал үүснэ гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулж олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал үүснэ. Тиймээс энэ УИХ давчуу хугацаанд яаран өөрчилж болохгүй. Бие даагчид, АН-ын бүлгийн олон гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Боломжгүй зүйлийг хүч түрэх хэлбэрээр явуулах нь зохисгүй. Энэ асуудал зөвшилцөл, ойлголцлоор явах ёстой" гэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-11-16 10:03:53
    үндсэн хуулиар тоглохоо больё цагаа олоогүй баатрууд болох гэж улайрах хэнд хэрэгтэй юм их нухацтай сайн хуулиндаа ажиллах хэрэгтэй олон талаас нь зөвшилц
  • зочин 2015-11-16 08:44:57
    Шар хадныхнаас ялгагдахгүй болсон та нараар өөрчлүүлснээс өөрчлөөгүй нь дээр байлгүй, 888, 99 үндсэн хуулийг юу ч болгож мэднэ шүү
  • çî÷èí 2015-11-16 08:40:57
    ×àìä äýìæäýã þì áàéäàã óó ñàãñóó õàð ìèíü
  • ook 2015-11-16 08:34:26
    Энэ нөхдүүд өнөөдөр юу ярьсанаа маргааш мартана,маргааш н ахиад өөр юм ярина ,яг л галзуучууд шиг,Тэгээд үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэж бна уу,,,,,...
  • ёс 2015-11-16 08:29:01
    болиод дараагийн их хурлаар аажуухан зөв өөрчлөлт хий. хулхи хийх гээд л улайраад байна.