Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теслагийн шинэ зорилт
 Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla-г үүсгэн байгуулагч Элон Маск түүний инженерүүд 1 сая бээр буюу 1,6 сая км-ийн настай хөдөлгүүрийн цогц эд анги бүтээж байгаагаа хамгийн сүүлд болсон хөрөнгө оруулагчдынхаа хурал дээр мэдэгдсэн байна. Урд нь Теслагийнхан 200 мянган бээрийн настай хөдөлгүүрийн эд анги бүтээх зорилт тавин ажиллаж байсан юм.

Энэхүү шинэ зорилт нь нилээд ахадсан мэт сонсогдож байгаа боловч 200 мянган бээрийн настай хөдөлгүүрийн цогц эд анги хийх зорилт нь ямар нэг хэмжээгээр амжилттай болж ийнхүү зорилтоо шинэчилсэн байх талтай юм. Мөн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашины хөдөлгөгч бүрэлдэхүүн нь энгийн дотоод шаталтат хөдөлгүүрийг бодвол хамаагүй цөөн эд ангиудаас бүрддэг бөгөөд хамаагүй бага тослох материал ашигладаг гэнэ. Тэгэхээр энэ нь технологи хөгжсөн энэ цаг үед тийм ч хүн үнэмшмээргүй зорилт биш бололтой.


 
Ямартай ч Элон Маскийн энэ зорилт биелсэн тохиолдолд Теслагийн тансаг гэгддэг цахилгаан автомашины хөдөлгүүрийн цогц 1,6 сая километрийн настай буюу эзэмшигч нь автомашинаараа өдөрт 50 км зам яваад байхад 80 орчим жил хөдөлгүүртээ санаа зоволтгүй болох юм байна. 

 
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Tesla motors (http://www.teslamotors.com/)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.