МоАХ-оос өөрийгөө шатаахыг оролдсон С.Эрдэнэтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ
Монгoлын ардчилсан холбооноос  “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасантай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. 

Тус холбооноос гаргасан мэдэгдэлд, энэ тэмцэл бол шудрага ёсыг тогтоохтой холбоотой тэмцэл гэдгийг МоАХ анхнаас нь анхааралтай ажиглан харж байсны хувьд хариуцлагатай мэдэгдэж байна. Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалт монгол улсын асар олон хууль тогтоомжуудыг илтээр зөрчин, монгол хүн бүрт ногдсон 1072 хувьцааг үнэгүйдүүлж хог болгох чиглэлээр хийгдэж, гадаад дотоодын олигархи бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн зүйл заалт бүхий гэрээгээр дамжин хэрэгжих гэж байгааг “Эрдэнэс таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдэрчний эвлэлээс тууштай эсэргүүцсээр өдийг хүрсэн билээ.

Хэдийгээр “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнийн хийсэн үйлдэл нь асар эрсдэлтэй, цочмог, монгол хүний сэтгэл зүйд хүнд тусахаар хэлбэрийг сонгосноороо оновчгүй гэж бид үзэж байгаа ч түүний тэмцлийн агуулга, хандлага нь эх орныхоо төлөө, монгол хүн бүрийн эрх ашгийн төлөө байсныг бид сэтгэл зүрхээрээ мэдэрч, дэмжиж байна. Өндөр дээд эрх мэдэлд хүрсэн ганц нэг улс төрчийн улс үндэстнийхээ эрх ашгаас урван цөөн хэдэн олигархийг дампуурлаас аврахыг илүүд үзсэн хандлага ийм эрс шийдэлд иргэдийг түлхэж байгаагийн нэгээхэн илрэл нь С.Эрдэнэ өөрийгөө шатаасан явдал боллоо” хэмээжээ.

Мөн шаардлагатай цаг ирвэл МоАХ өөрийн уламжлал, төрөлх зөнгөөрөө ард түмнийхээ талд тууштай зогсон өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно гэдгийг хатуу анхааруулж байна. Олигархиудын шуналаас үүдэн монгол хүний амь эрсдэх ёсгүй. Хэрвээ ийм зүйл ахин тохиолдох аваас хожмын өдөр буух хариуцлага хатуу байх болно гэдгийг сануулъя” гэжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2016-12-10 09:02:50
    МоАХ-ны бас л нэг пиар шоу.
    103.20.152.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагваа 2015-11-20 06:45:57
    Шатдаг чинь Женкогийн уран бүтээл юм шив дээ.
    202.9.40.47
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2015-11-17 04:31:08
    төрөлх зөнгөөрөө ард түмнийхээ талд тууштай зогсон - IQ хүрдэггүй ээ. Улс төрийн нам эвсэл бодлогооо тодорхойлсон байдаг шиг санагдах юм. Эсвэл одоо зөнгөөрөө л...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Axmad MoAX 2015-11-17 02:06:34
    Ene bol Mongol arga bishee.Temtsexiin orond uuriiguu shataadag ni yaj bgaan.Zoosnii nuxeer maxaa ogtoluulan temtsej baisan Chin Van Xanddorj.Ard Ayush naras sur...
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-17 01:36:07
    АН-ын буруу бодлогоор энэ хүн ийм зүйл хийсэн, АН бүх хариуцлагыг үүрэх ёстой, эдийн засаг унасан, ард түмний амьдрал хүндэрсэнд хариуцлага хүлээх ёстой
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
    • He he 2015-11-17 05:00:08
      Hodoodooroo yaridag teneg er baih siv dee. Tarkhiaraa yarij suraasai
      118.70.170.139
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-16 14:36:49
    С.Эрдэнэ гэхээр анх сонсоод Баянголын БАЛАЙ /их хурлын гишүүн/ют бол уу? гэж бодсон ш үү. Түүнд иймэрхүү эр зориг байхгүй л дээ. Ширээ тэвэрсэн тэнэг.
    122.201.22.227
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-11-16 11:15:04
    МоАХ гэдэг байгууллага байдаг юмуу одоо ч олигархуудын л холбоо болсон юм биш үү ичихэд яадаг юм
    103.10.23.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Г.УЯНГА 2015-11-16 11:01:05
    БОЛЬЁ ОО
    59.153.114.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Meddeggui ymuu 2015-11-16 09:49:57
    Naad ulsiinhaa neriig tomoor bicheed surchih humuusee
    202.70.46.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-16 09:44:45
    өө за за женко
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2015-11-16 09:41:19
    ene huniig yallah hereggui ee ard olnihoo toloo argaa baraad temtsej bn shuu dee ingej bj l darga nar ni ajillaj ehelsen shuu
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • ааааааа 2015-11-16 08:59:32
    ааааа МоАХны хүн байсан юм байна шүү дээ
    202.126.94.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Ààãèé 2015-11-16 08:46:49
    Ýðäýíèéã ÿëëàõ ¸ñòîé. ÌîÀÕ ãèø¿¿ä ñàíàëàà íýìýðëýýðýé
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Çî÷èí 2015-11-16 08:32:34
    ÌîÀÕ-ã õýí òºëººëººä áàéãààì áý? Áàòòóëãà íîõîéä áàðüäàã ìîä áîëãîõ ãýæ áàéíà. ÌîÀÕ õýçý...
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • tui 2015-11-16 07:53:46
    MOAX tegeed ochnoon jil uliigee hiisiin , bolij uz ard tumendee hairtai dur esgeh ni
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
    • түмний нэг 2015-11-16 15:05:46
      Тийм шүү, урд нь үлийгээ хийгээд л байсан юм бэ дээ. Шал шог санагдаж байна.
      202.9.41.139
      Мэдэгдсэн Хариулах
  • бөибөг дэлэб 2015-11-16 07:38:42
    бөибөг дэлэб
    203.194.116.20
    Мэдэгдсэн Хариулах