Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, бусад аймаг, сумдын оршин суугч иргэдээс Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтай байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1059 өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүдэд ирүүлснийг Өргөдлийн байнгын хороо хүлээн авч танилцаад энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж хариуг иргэдэд болон тус Байнгын хороонд ирүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулсан юм байна.

Үүний дагуу 8 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд уг бичигт Тост, Тосон бумбын нуруу болон нэр бүхий 7 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулахаар судалж, үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж буйгаа мэдэгджээ. Ийн мэдэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ аваагүй учир энэ асуудлыг ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо хэмээн тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2015.11.16/ сэтгүүлчдэд мэдээллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-17 01:47:06
    Ноён солиот Баасанхүү дандаа худлаа ярьдаг хагас галзуу хүн байна лээ Холхон баймаар амьтан шүү
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах