Нийтийн эзэмшлийн зам талбайд 183 тонн бодис, 165.6 тонн давс цацлаа
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, хальтиргаа гулгаа үүссэн тул 03:00 цагаас эхлэн нийслэлийн 6 дүүргийн 214 ажилтан 18 машинаар 92.4 тонн бодис, 131.6 тонн давсыг нийтийн эзэмшлийн зам талбайд цацлаа.

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 207 ажилтан 22 машинаар 90.9 тонн бодис, 34 тонн давс, 396 метр куб элсийг Телевизийн эцсээс Баянхошуу, Жанцан, Хилчин 2 хотхон, Богд уулын арын зам, Нарны гүүр, Яармаг, Энхтайваны гүүр, Офицеруудын ордон, Долоон буудал, Хайлааст, Чингэлтэй зэрэг чиглэлд цацав гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.