Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Рошер де Нае оргил дахь аялал жуулчлалын цогцолборт зочиллоо
Швейцарийн Холбооны Улсын Женев хотод  зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтад урилгаар оролцсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг Альпийн нурууны нэг хэсэг Рошер де Нае оргил дахь аялал жуулчлалын цогцолборт зочиллоо. Энэ газрыг сонгох болсон нь энд долоон монгол гэр бас нэг бүл монгол тарвага байдагтай холбоотой. Монтро хотоос цахилгаан галт тэргээр нэг цаг орчим өгсөж оргил дахь жуулчны цогцолборт хүрнэ.   
 
  Далайн түвшнээс дээш 2042 метр өндөр  энэ оргилоос байгалын үзэсгэлэнт газрууд болох Женев нуур, Альпийн нурууны мөсөн оргилууд тэр дундаа алдарт Мон Бланыг харж болдог.
 
 Рошер дэ Нае оргилд жуулчдын анхаарлыг татах нэг зүйл нь тарваганы диваажин хэмээх үзвэрийн газар юм.   Тарваганы диваажинд зургаан  төрлийн тарвага байх бөгөөд тэднийг Европ, Ази,  Америк тивээс авч ирж  нутагшуулжээ.  Энд Монголоос авч ирсэн бүл тарвага бий.
 
Мөн энд  Швейцарийн Голденпасс компани долоон монгол гэр захиалан авч  ирж  барьсан нь жуулчдын сонирхлыг татдаг байна.  
 Оргилд гарсан жуулчид монгол гэрт амарч, хоногоор түрээслэн тухалж болдог. Өвлийн улиралд цас ихээр унаж гэрийн хаалгыг дарж шуурдгаас   гэрүүдийн хаалгыг дотогшоо онгойдог болгон өөрчилжээ.  Аялал жуулчлал өндөр хөгжсөн Швейцарь орны өндөр уулан дахь аялал жуулчлалын цогцолборт монгол гэр хамгийн тохиромжтой сууцаар сонгогдож, жуулчдын сонирхлыг татаж байгаатай Ерөнхий сайд танилцсан юм.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.