Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар иргэдтэй уулзаж, хууль сурталчлав
Шүүхийн ерөнхий зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдвийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хууль сурталчилж ажиллалаа. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батдорж нар оролцов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүхийн шинэтгэлийн үр дүн” сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл хийж, шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр иргэдэд мэдээлэл өгөв. Энэ удаагийн уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд болон тус дүүргийн хорооны засаг дарга нар, Хорооны иргэдийн нийтийн хурлын дарга нараас бүрдсэн 250 гаруй иргэн оролцсон юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.