Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаан татах ёстой
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл энэ сарын 6-нд УИХ-д өргөн баригдаад байгаа билээ. Уг хуулийн төслийг нэр бүхий УИХ-ын гишүүд өргөн барьсан ч зарим гишүүд эсэргүүцэж буй. Мөн УИХ-д суудалтай намууд болон хуульч нар уг хуулийн төслийг хэтэрхий “түүхий төсөл” хэмээн нэрлэж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэх “Ард нийтийн хурал” МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа. Уг хурлыг Хөдөлмөрийн үндэсний намаас зохион байгуулсан бөгөөд иргэний нийгмийн төлөөлөл, холбоод болон иргэд оролцов.

Хурлын үеэр ХҮН-ын дарга С.Боргил “Улс төрийн цэвэр орчинд олноороо зөвшилцөж баталсан Үндсэн Хуулийг эрх мэдлийн амтанд орсон цөөн улс төрчдөөр өөрчлүүлэхгүй!” гэлээ. 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ удаагийн үйлдэл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Энэ  нь Төрийн эсрэг гэмт хэрэг болж буй үйлдэл гэдгийг тус намын ЕНБД-ийн зөвлөх, хуульч Д.Үүрцайх хэллээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа ард иргэдээс асуугаад дараа нь УИХ-аар хэлэлцээд дахин ард нийтээс асуугаад  хэлэлцэх. Мөн өргөн баригдаад буй төслийг хэлэлцээд эхний хэлэлцүүлгээр буцаах эсвэл хууль санаачлагч төслөө татах ёстой гэсэн байр суурийг тус намаас илэрхийллээ.

Дашрамд дуулгахад тус намаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хэд, хэдэн удаа УИХ-д шаардлага хүргүүлж, жагсаал хүртэл зохион байгуулж байжээ. Гэвч тэдний шаардлагад эрх баригчид ямар ч хариу ирүүлээгүй байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • icheech 2015-11-20 13:39:01
    uls torchidoo bolooshdee ard tymen harj bna shvv dee yun 99 gishvvn 5 jil we teneg bishvv ard tvmen demjihgvi bna sohor yumuu taruul taarna Улс Их хурал
  • Зочин 2015-11-16 09:18:04
    Үндсэн хуулийг хамгаалж тэмцэх нь Монгол орны тусгаар тогтнолын төлөө тэмцэл мөн болой
  • Ààãèé 2015-11-16 08:43:43
    Ãèø¿¿äýý 800 õ¿ðãýæ áàéæ íàì ãýæ ÿðèëäàà. Ãàëçóó÷óóäàà
  • irgen  2015-11-16 06:03:40
    odoo bish ee demjihgui bn boon mongo ugaah arga neg ch togrog buu garga