Гадаадын хөрөнгө оруулалт 516.3 сая ам.доллараар буурчээ
Төлбөрийн тэнцлийн 2015 оны III дугаар улирлын гүйцэтгэлийг аравдугаар сарын 30-ны урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулахад урсгал дансны алдагдал 73.1 сая ам.доллараар, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 209.8 сай ам.доллараар, алдаа ба орхигдуулгын дүн 136.7 сая ам.доллараар тус тус буурсан өөрчлөлт гарсан байна.
 
Улсын хэмжээнд урсгал тэнцэл 412.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 72 хувиар буюу 1051.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 345.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар буюу 506.5 сая ам.доллараар буурчээ. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөн гө оруулалты н санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 98 хувиар буюу 516.3 сая ам.доллараар буурсныг харуулж буй юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.