Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөнд санаатайгаар халдахгүй байхыг анхааруулж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан компаниудын ажилтай танилцаж шалгалт хийлээ. Шалгалтын үеэр гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын щит, самбарт хийх засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийн урсгал засварын ажлыг  графикт хугацаанд хийж дуусгасан эсэхийг үзэж, засварын цех, техникийн хүчин чадал, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг хэрхэн мөрдөж байгаатай газар дээр нь танилцав.  

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг “Тулга“ системийн тусламжтай хянаж байгаа эсэхийг шалган иргэдийн санал хүсэлтийг тухай бүрт нь барагдуулахад анхаарч ажиллах хэрэгтэйг үүрэг болгосон юм.

Энэ үеэр гэрэлтүүлгийн компаниудын удирдлагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг хулгайд алдах нь ихэссэн нь гэрэлтүүлгийн асалтанд сөргөөр нөлөөлж байгааг танилцуулсан. 

Шалгалтын ажлын хэсгээс тухайн байршлуудад камер байрлуулан нийтийн ээмшлийн эд хөрөнгөд  санаатайгаар хохирол учруулж олон нийтийн эрх ашгийг зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэн холбогдох газруудад нь уламжлахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-16 09:33:03
    нийтийн эзэмшлийн бүх барилга байгууламж, шугам сүлжээ хүн бүрийн сайн сайхны төлөө зориулагдсан байдгийг ойлгохгүй сүйтгэгчид бол дайсан мөн цээрлүүл