Энэ өвөл цас цэвэрлэгээний шинэ менежмент хэрэгжүүлнэ
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь цас орсны маргааш цэвэрлэх тохиолдол байсан. Харин цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүлж эхэлснээр цас орсон даруйд шөнийг ч үл хамааран шууд ажиллах бөгөөд цасыг маш хурдан цэвэрлэж хальтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах гэнэ. 

Мөн давс, бодис цацдаг 13 машины үйлчилгээ зэрэг явна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан мэдэгдлээ. Улаанбаатар нэгтгэлийн ажилчид ажлын найман цагаар ажилладаг. Харин цэвэрлэгээний шинэ менежментийн дагуу 24 цагийн турш зам цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэхээр болж байгаа аж. 

Цас орсон даруйд, цаг харгалзахгүй цэвэрлэгээ явуулна гэдгийг ажилчид хэлж байв. Түүнчлэн баруун, зүүн салбарын байрандаа замын халтиргааг арилгах бодис болох давсны нөөцийг бүрдүүлж, иргэд, аж ахуй нэгжид кг-ыг нь 400 төгрөгөөр худалдаалахаар болжээ. Ингэснээр орчин тойрныхоо халтиргаа гулгааг арилгах нөхцлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад бүрдүүлж өгч байгаа юм байна. 

Дашрамд дуулгахад, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн хувьд нийслэлийн 315 км замыг бид хариуцан ажилладаг. Харин дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, орон сууцны СӨХ-үүд орчин тойрныхоо замын цэвэрлэгээг хариуцдаг. Аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй байдаг” хэмээсэн юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүрз 2015-11-16 14:33:41
    Хүрз бариад 315 км ажилчдаа тамлаад хаячихдаг юм байна даа.
  • hhhh 2015-11-16 13:54:55
    юун ч худалч юм бэ дээ хаа бна өнөөдрийн цас мөс болсон л бна
  • eeeeeee 2015-11-16 05:12:20
    heveeree l bna. haltirgaa arilsan yum algaa. ingej bhaar tsas orj eelehees omno uridchilaad davsaa tsatsval deer yum bna.