Хорих 461 дүгээр ангид эмчлэгдэх боломжгүй таван өвчтөн байна
Улсын хэмжээнд 11 цагдан хорих байр шаардлага хангахгүй, зориулалтын бус байранд, ачааллаасаа хэт давсан хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдогчдын 40 гаруй хувь нь нойр булчирхай, зүрх судас, сүрьеэ гэх мэт архаг өвчтэй, тав нь хорих ангийн хүрээнд эмчлэх боломжгүй, яаралтай гадагш өөр эмнэлэгт эмчлэх шаардлагатай хорт хавдар, зүрх судасны өвчтэй баайгаа ажээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилогдсон сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, үр дүнг нь байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өчигдөр ШШГЕГ болон тус байгууллагын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан байна. 

Тус Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Батзандан ажиллаж байгаа бол гишүүдэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар багтаж байгаа юм.
Орон нутгийн цагдан хорих байрууд ихэвчлэн цагдаагийн байгууллагын зоорийн давхарт байрладаг байна. Завхан, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудын цагдан хорих байруудыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Стандарт шаардлагад нийцэхгүй хэзээ мөдгүй нурж мэдэх аюултай орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна хорих байруудын ачаалал эрс нэмэгдэх болсныг энэ үеэр дуулгажээ.

Тухайлбал Дорнод аймгийн цагдан хорих байр 42 хүний багтаамжтай ч ачаалал хоёр дахин өсчээ.
Мөн улсын хэмжээнд 1303 хүн хоригдож байгаагаас 49,9 хувь нь архаг суурь өвчтэй бөгөөд 387 хоригдол байнгын эмчийн хяналтанд байдаг аж.  
Олон улсын стандартад зааснаар нэг хоригдолд 2,5 мкв хэмжээ оногдох ёстой ч манай хорих ангиуд энэ шаардлагад нийцэж үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа юм байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.