Эмх замбараагvй, хоосон орон зай терроризм болж хувирдаг
МVОНТ-ийн эфирээр бямба гарагт цацагдсан Блvvмберг телевизийн Чарьлз Роуз ОХУ-ын ерєнхийлєгч В.Путинтэй ярилцсаныг бvрэн эхээр нь хvргэж байна.

-Намрын налгар єдєр тохиосон энэ сайхан єдєр та биднийг гэртээ урьсанд талархаснаа илэрхийлье. Бидний ярилцлага эфирт ням гарагт цацагдана. Харин та маргааш нь буюу даваа гарагт НVБ-ын Ерєнхий асамблейд vг хэлнэ. Таны vгийг дэлхий даяар маш их хvлээж байгаа. Та олон жил завсарласны эцэст НVБ-ын индрээс vг хэлэх гэж байгаагийн хувьд НVБ, АНУ дэлхий нийтэд хандаж юу хэлэх вэ?

-Энэ ярилцлага миний илтгэлийн ємнє цацагдах учраас би юуны талаар ярих гэж байгаагаа одоо дэлгэрэнгvй ярих шаардлагагvй гэж vзэж байна. Гэхдээ би НVБ-ын тvvхийн зарим хуудсыг ерєнхийд нь сєхнє. Юуны ємнє НVБ-ыг vvсгэн байгуулах шийдвэрийг манай оронд, Зєвлєлт холбоот улсад Ялтын бага хурал дээр гаргасан гэдгийг хэлэх ёстой.

Зєвлєлт холбоото улс хожим хууль ёсны залгамжлагчийн хувьд зvй ёсоор НVБ-ыг vндсэлэн байгуулагч оронд тооцогддог бєгєєд Аюулгvй н зєвлєлийн байнгын гишvvний эрхтэй. Мэдээж єнєєдрийн тухай ярина. Дэлхийд єрнєж байгаа олон улсын байдлын талаар ярина. НVБ нь дэлхий дахинд энх тайвныг сахиулах vvрэгтэй цорын ганц байгууллага хэвээрээ байгааг онцолно. Энэ утгаараа єнєєдєр НVБ-ыг орлох єєр байгууллага байхгvй. Нєгєєтэйгvvр НVБ нь хувьсан єєрчлєгдєж байгаа дэлхий ертєнцийн алхаа, гишгээтэй зохицох ёстойг ойлгож байна. Ингэхдээ бид энэ байгууллагыг яаж, ямар хэмнэлээр шинэчлэгдэж, чанарын ямар єєрчлєлт гаргах ёстой талаар байнга маргадаг.

Мэдээж би олон улсын энэ индрийг ашиглан ОХУ олон улсын єнєєгийн байдлыг хэрхэн харж байгааг заавал хєндєнє. Мєн НVБ болоод дэлхийн ирээдvйн хамтын нийгэмлэгийн талаар ярих болно.

-Та Исламын улс бvлэглэлийн аюул занал­хийлэл мєн Сирид яагаад цэргээ байрлуулах болсон талаар ярина гэсэн хvлээлттэй байгаа. ОХУ ямар зорилгоор Сирид цэргээ байрлуулсан бєгєєд энэ нь Исламын улс бvлэглэлийн тэмцэлтэй ямар холбоотой вэ?

-НVБ-ын индэр дээрээс vг хэлэх бараг хvн болгон терроризмийн эсрэг тэмцлийн ач холбогдлын талаар ярина гэдэгт эргэлзэхгvй байна. Би ч бас энэ сэдвийг тойрон гарахгvй. Ингэхээс ч єєр аргагvй. Учир нь энэ бол та, бидэнд нvvрлэсэн маш том аюул.Маш ноцтой сорилт. Єнєєдєр терроризм нь дэлхийн маш олон улс, оронд аюул учруулж байна. Террористуудын гэмт vйлдлvvдийн улмаас олон зуун мянга, сая сая хvн хохирч байна. Тийм учраас хvн тєрєлхтєний ємнє энэ нийтлэг аюулын эсрэг тэмцэлд хvчээ нэгтгэх гэсэн маш том даалгавар ногдож байгаа юм.

Харин таны хэлснээр бид яагаад Сирид цэргээ оруулсны хувьд гэвэл єнєєдєр манай vйл ажиллагаа Сирийн засгийн газарт зэр зэвсэг нийлvvлж, бие бvрэлдэхvvнийг нь сургаж, Сирийн ард тvмэнд хvмvvнлэгийн тусламж vзvvлэхээр хязгаарлагдаж байгаа. Бид НVБ-ын дvрмийн дагуу єєрєєр хэлбэл орчин vеийн хууль дvрмийн vндсэн зарчмуудад тулгуурлан ажиллагаагаа явуулж байгаа. Vvний дагуу ямар нэг тусламж, тэр дундаа цэргийн тусламжийг зєвхєн тухайн орны хууль ёсны засгийн газрын зєвшєєрєл эсвэл хvсэлт, НVБ-ын Аюулгvйн зєвлєлийн шийдвэрээр vзvvлэх ёстой гэж заасан байдаг. Харин энэ тохиолдолд Сирийн засгийн газар бидэнд цэрэг техникээр туслалцаа vзvvлэх хvсэлт гаргасан учраас бид олон улсад хvлээн зєвшєєрєгдсєн гэрээ хэлэлцээрийн дагуу тусламж vзvvлж байгаа.

-АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга Жон Керри Исламын улс бvлэглэлийн эсрэг оруулж байгаа танай хувь нэмрийг vнэлж буйгаа илэрхийлсэн. Нєгєєтэйгvvр байлдааны нисэх онгоцууд болон зєєврийн зенитийн пуужингийн системийг хэт даврагчдын эсрэг биш харин байнгын армийн эсрэг ашигладаг гэж зарим нь vзэж байгаа.

-Сирид ганцхан хууль ёсны арми байгаа. Тэр бол ерєнхийлєгч Ассадын арми. Манай олон улсын зарим тvнш тvvний эсрэг сєрєг хvчин зогсож байгаа гэж vздэг. Гэтэл бодит амьдрал дээр Ассадын арми, vнэн хэрэгтээ террорист бvлэглэлvvдтэй тэмцэж байгаа юм. Дєнгєж саяхан АНУ-ын сенатуудын сонсгол болж, Пентагоны тєлєєлєгчид Сирийн сєрєг хvчнийхэнийг цэрэг байлдааны vvднээс бэлтгэхэд ямар ажил хийж гvйцэтгэснийг сенаторуудын ємнє тайлагнасныг та надаас илvv мэдэж байгаа. Анх 5-6 мянган дайчин бэлтгэх тєлєвлєгєєтэй байсан бол дараа нь 12 мянган хvнийг бэлтгэхээр болсон. Гэтэл амьдрал дээр дєнгєж 60-хан хvн бэлтгэсэн нь тодорхой болсон. Vvнээс дєнгєж 4-5-хан хvн л зэвсэг барин тэмцэж байгаа гэсэн. Бусад нь америкчуудын єгсєн зэвсэгтэйгээ хамт Исламын улс бvлэглэлтэй нэгдсэн гэж байгаа юм. Энэ бол нэгдvгээрт.

Хоёрдугаарт хууль бус янз бvрийн байгууллагуудад цэргийн дэмжлэг vзvvлэх нь орчин vеийн зарчим болоод НVБ-ын дvрмэнд нийцэхгvй гэж би хувьдаа vздэг. Харин бид зєвхєн хууль ёсны тєрийн байгууллагуудыг дэмжиж байгаа. Vvнтэй холбогдуулаад бvс нутгийн орнуудад хамтран ажиллахыг санал болгож, зохих хамтын ажиллагааны бvтэц бий болгохыг оролдож байна. Би энэ тухай биечлэн Туркийн ерєнхийлєгч, Йорданы хаан, мєн Саудын Араб улсад мэдэгдсэн. Мєн АНУ-д ч мэдэгдсэн. Таны дурдсан ноён Жон Керри манай Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой энэ асуудлаар нухацтай ярилцсан. Vvнтэй зэрэгцээд манай хоёр орны цэргийнхэн ч бас холбоо тогтоож, энэ тухай санал бодлоо солилцож байгаа. Террористуудын эсрэг тэмцэлд нэгдсэн байр суурьнаас хандвал бид баярлах болно.

-Та Исламын улс бvлэглэлийн эсрэг тэмцэлд АНУ-тай хамтрахад бэлэн vv. Бэлэн болсон учраас Сирид цэргээ байрлуулсан гэж ойлгож болох уу. Сvvлийн vед Сирийн ерєнхийлєгч Ассад байр сууриа тасралтгvй алдаж байгаа бєгєєд тvvний хувьд дайны явц сайнгvй байгаа учраас одоогийн засгийн газрыг аврахад л танай гол зорилго оршиж байгаа гэж зарим нь vзэх болсон. Сирид явуулж байгаа ОХУ-ын бодлогыг зєвхєн Башар Аль Ассадыг тєрийн эрхэнд тєрийн эрхэнд vлдээхэд чиглэгдсэн гэж хэлж болох уу?

-Болно оо. Зєв. Ярилцлагын явцад би энэ тухай хоёр ч удаа хэлсэн. Ахиад нэг удаа хэлэхэд ч бэлэн байна. Бид Сирийн хууль ёсны тєрийг дэмжиж байгаа. Vvгээр барахгvй Сирийн хууль ёсны тєрийн тогтолцоог нураах замыг сонговол тухайн бvс нутгийн зарим орон, эсвэл дэлхийн єєр газруудад бий болсон ноцтой нєхцєлvvдийг бvрдvvлэх аюултай гэдэгт би хатуу итгэдэг.

Жишээлбэл Ливи улсад тєрийн тогтолцоо тэр чигээрээ задарч дампуурсан. Харамсалтай нь Иракт ч бас vvнтэй тєстэй нєхцєл бий болсныг бид гэрчилж байна. Сирийн хууль ёсны засгийн газрыг бэхжvvлэхийн зэрэгцээ, терроризмтэй тэмцэхэд нь туслалцаа дэмжлэг vзvvлэхээс єєр ямар ч аргаар энэ хямралыг шийдэх боломжгvй. Нєгєєтэйгvvр мэдээж хэрэг сєрєг хvчнийхээ эрvvл саруул хэсэгтэй яриа, хэлэлцээр хийж улстєрийн шинэчлэл хийхийг ч бас дэмжих ёстой.

-Сирийн засгийн газрыг дэмжихийн тулд Аль Ассад заавал огцрох ёстой гэж эвслийн зарим гишvvн орон vздгийг та мэднэ.

-Юуны ємнє тэд энэ саналаа Ассадад биш Сирийн ард тvмэнд хандуулаасай гэж би тэдэнд зєвлємєєр байна. Хэн гэдэг хvнээр, ямар зарчмаар удирдуулахаа зєвхєн Сирид амьдарч байгаа ард тvмэн єєрсдєє дотроо шийдэх ёстой. Иймэрхvv маягийн хєндлєнгийн зєвлєгєєг би ямар ч тохиолдолд байж болохгvй зvйл гэж vздэг. Энэ нь олон улсын зарчимд хор хєнєєлтэй тєдийгvй энэ зарчимтай зєрчилдсєн vйлдэл болдог.

-Та Башар Аль Ассадыг дэмжихдээ тvvний Сирид vйлдэж байгаа хэргийг дэмждэг vv. Олон сая хvн дvрвэж, олон сая хvн амт насаа алдаж, тэр дундаа Ассадын хvмvvсийн гарт амиа алдсан хvн маш олон бий. Энэ бvхнийг та дэмждэг гэсэн vг vv?

-Сири улсын тєрийн тогтолцоог бvрэн устгасны дараа энэ улстай юу болох вэ гэдэгт огтхон ч санаа зовохгvйгээр зєвхєн Ассадыг унагахын тулд зєвхєн зэвсэг барьсан сєрєг хvчнийг нь дэмжиж байгаа хvмvvсийг зєв гэж хэлэх vv. Ингэхдээ тэд ихэвчлэн террорист бvлэглэлvvдийг дэмжиж байгаа шvv. Ийм гашуун туршлага ч байгаа. Би тvрvvхэн Ливийн жишээг дурдсан. АНУ энэ орны тєрийн тогтолцоог нураахад маш идэвхтэйгээр гар бие оролцсон. Энэ улсын тєрийн тогтолцоо сайн, муу байсан нь шал єєр асуудал. Ямар ч байсан тєрийн тогтолцоог нь нураагаад хаясан. Vvний дараа АНУ ч єєрєє хvнд хохирол амссан. Элчин сайдынхаа амийг алдлаа. Ийм юманд хvргэдгийг ойлгож байна уу.
Ийм учраас бид зєвхєн хууль ёсны тєрийн тогтолцоог дэмжиж байгаа. Гэхдээ нєгєєтэйгvvр Сирийн ард тvмэнд нэн шаардлагатай улстєрийн єєрчлєлт шинэчлэлт явагдана гэсэн найдлагатайгаар энэ дэмжлэгийг vзvvлж байгааг дахин онцолж хэлье. Та нар Сирийн арми ард тvмнийхээ эсрэг байлдаж байгаа гэдэг vгийг байнга уйгагvй давтан ярьдаг. Уг нь ийм уйгагvй занг єєр юманд ашигласан бол аштай юу. Гэтэл Сирийн нутаг дэвсгэрийн 60 хувийг хэн хянаж байгааг харцгаая. Нєгєє соёлжсон сєрєг хvчин нь хаана байна. Vнэн хэрэгтээ Сирийн нутаг дэвсгэрийн 60 хувийг нэг бол Исламын улс эсвэл Жихад Ан Нусра гэх мэт янз бvрийн террорист бvлгvvд хянаж байна. Эдгээр бvлэглэлийг террорист гэдгийг зєвхєн АНУ гэлтгvй НVБ, бусад орнууд аль хэдийн албан ёсоор хvлээн зєвшєєрсєн. Тийм учраас Сирийн нутаг дэвсгэрийн бараг 60 хувь дээрх террорист байгууллагуудын мэдэлд байгаа.

-Энэ ажлыг хангалттай сайн хийхгvй байгаа учраас та оролцохоор шийдсэн гэж байна. АНУ-ын сенатад болсон vйл явдлыг сонсоод ОХУ хєдлєх ёстой гэж шийдсэн хэрэг vv?

-Бид тэртэй, тэргvй энэ чиглэлд ажиллаж ч байсан, одоо ч ажиллаж байгаа. Ингэхдээ бид олон оронтой, тэр дундаа АНУ-тай ч хамтран ажиллаж, єнєєдрийг хvрсэн. Бид АНУ-ын тусгай албаны мэргэжил нэгт нєхєддєє хэрэгтэй мэдээллvvдийг тусгай сувгуудаар байнга дамжуулдаг. Ингэснээр бид зєвхєн АНУ-ын нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгvй, хилийн чанадад байгаа АНУ-ын иргэдийг хамгаалах vйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа. Гэхдээ єнєєдєр ийм хэмжээний хамтын ажиллагаа хангалтгvй болсон учраас илvv нягт ажиллах цаг нь ирсэн гэж vзэж байна.

-Башар Аль Ассадын ажлыг дэмжихийн зэрэгцээ та нарын санал болгосн стратегийн vндсэн агуулга юунд оршиж байгаа вэ?

-Бид Ассадын армид туслах ёстой гэж ємнє нь хэлсэн. Єнєєдєр газар дээр Ассадын армиас єєр хэн ч Исламын улстай байлдааны ажиллагаа явуулаагvй. Тийм учраас та болоод танай vзэгчид єнєєдєр Ассадын армиас єєр хэн ч Исламын улстай байлдаагvй гэдгийг ойлгоосой гэж хvсч байна. Харин хангалтгvй тvвшинд гvйцэтгэгдэж байгаа агаарын цохилтууд нь vндсэндээ ямар ч vр дvн єгсєнгvй. Vvнд АНУ-ын нисэх хvчний vйл ажиллагаа ч хамаатай. Агаараас цохилт єгєхтэй зэрэгцээд газар дээр маш нарийн уялдаатай vйл ажиллагаа явагдах ёстой. Ямар байг, хааш нь юугаар буудах юм бэ, цохилт єгсний дараа хэн давших вэ гэдгээ шийдэх ёстой. Гэтэл гадар дээр Ассадын цэргvvдээс єєр хэн ч байхгvй.

-Исламын улстай хийх тэмцлийн хvрээнд та шаардлага гарвал Сирид явган цэргээ оруулахад бэлэн vv?

-ОХУ-ын зэвсэгт хvчин Сирийн нутаг дэвсгэр дээр байлдааны ямар ч vйл ажиллагаанд оролцохгvй. Єєр улс оронд ч бас иймэрхvй vйл ажиллагаанд оролцохгvй. Ямар ч байсан бидэнд одоохондоо ийм тєлєвлєгєє байхгvй. Гэхдээ бид зєвхєн ерєнхийлєгч Ассад гэхгvй бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа яаж эрчимжvvлэх вэ гэдгийг бодож байгаа.

-Та vvнийг тайлбарлахгvй юу?

-Єєрєєр хэлбэл манай цэргvvд байлдаанд биечлэн оролцохгvй гэсэн vг. Байлдахгvй гэж ойлгож болно. Бид зєвхєн Ассадын армийг дэмжих vvрэг гvйцэтгэнэ.

-Та агаараас цохилт єгєхийг хэлж байна уу?

-Би газар дээрх явган цэргvvдийн болоод механикжсан анги салбаруудын байлдааны vйл ажиллагааг хэлж байна.

-Ассад Сирийн ард тvмэнд харгис хэрцгийгээр хандаж, ард тvмнээ бємбєгдєж, єєр олон янзын дайсагнасан авир гаргаж байгаа нь нэг ёсондоо Исламын улсад туслаж байгаагаас єєрцгvй гэж олон хvн vздэг. Ийм учраас Ассад огцорсон тохиолдолд Исламын улстай тэмцэх хєрс бэлтгэгдэж, шилжилтийн vе бий болно гэдэг?

-Тусгай албадын мэргэж­лийн хэллэгээр vvнийг Ассадын дайснуудын илэрхий идэвхтэй vйл ажиллагаа гэдэг юм. Энэ бол зvгээр л Сирийн эсрэг суртал ухуулга. Ассад Исламын улс хоёрын хооронд нийтлэг юм юу ч байхгvй. Харин хоорондоо хайр найргvй дайтаж байгаа. Ассад, тvvний арми бол Исламын улстай жинхэнэ утгаараа тэмцэж байгаа цорын ганц хvчин гэдгийг дахиад нэг удаа хэлье.

-Vvний ємнєхєн таныг Ассадын армид vзvvлдэг дэмжлэгээ сулруулж эхэлсэн тєдийгvй эцсийн эцэст яриа хэлэлцээрийн замаар улстєрийн шилжилт хийх хvсэлтэй байгаа гэдэг мэдээ тархаад байсан?

-Ямар ч орон байсан, Сирид ч мєн адил улстєрийн шинж чанартай бvх асуудлыг ард тvмэн нь шийдэх ёстой би vздэг. Гэхдээ Сирийн засгийн газар болоод эрvvл саруул сєрєг хvчнийхэнд хэл амаа ололцож, харилцаа холбоо тогтоож, улс орныхоо ирээдvйг улстєрийн аргаар шийдэхэд нь бид туслалцаа vзvvлэхэд бэлэн. Ийм ч учраас бид Москва хотод Сирийн сєрєг хvчин, Ассадын засгийн газрын тєлєєлєгчдийн уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Бил энэ асуудлаар Женевийн бага хурлаар ярилцсан. Бид цаашдаа ч энэ чиглэлд идэвхтэй vйл ажиллагаа явуулж албан ёсны засгийн газар болон сєрєг хvчин гэсэн хоёр талыг хоорондоо энхийн замаар тохиролцоонд хvрэхэд бvх талын дэмжлэг vзvvлэхэд бэлэн.

-Єнєєдєр “Вашингтон пост” сонинд АНУ-ын тэргvvлэл суларч, хоосон орон зай vvссэн нєхцєлд ОХУ-ын ерєнхийлєгч Владимир Путин Сири улсад цэрэг, зэр зэвсгээ оруулж Исламын улстай хийх тэмцлийн хvрээнд шинэ эвсэл байгуулах замаар Сирийн хямралыг шийдэх гэж оролдож байна. Ингэхдээ энэ эвсэлд Сирийн засгийн газрыг багтаах саналтай байна гэж бичжээ. Таныг нэг ёсондоо АНУ-ын давамгайллын хоосон орон зайг эзэлж эхэлсэн гэдэг гь сонирхолтой санагдаж байна. “Вашингтон пост” сонинд ингэж бичсэн байна л даа.

-Бид АНУ-ын тэргvvллийн хоосон орон зайг эзлээгvй ээ. Бид Сирид тєр, засгийн хоосон орон зай vvсэхээс л сэргийлж байна. Ямар ч орон байсан тєрийн тогтолцоог нь устгасны дараа заавал хоосон орон зай vvсдэг. Харин энэ хоосон орон зайг террористууд нvд ирмэхийн зуур эзэлдэг жамтай. Ливид ингэсэн. Иракт бас ингэсэн. Єєр хэд хэдэн оронд ийм юм болсон. Сомаилид ийм юм болж байна. Афганистанд ч мєн адил. Тийм учир бидний зvгээс Америкийн тэргvvлэлтэй тэмцэх гэсэн эрмэлзэл ерєєсєє байхгvй.

-Хоосон орон зай vvссэн эсэх нь бас асуудалтай. Та ганцхан юманд дургvй юм шиг санагдаж байна. Юу гэвэл та оросуудын ой ухаанд шингэсэн хvчтэй, тєвєєс удирддаг засаглалын тухай ярьж байна. Улмаар Сири гэлтгvй зарим оронд ийм хvчтэй засаглал дутагдаж байгаад сэтгэл дундуур явдаг бололтой. Хvчтэй засаглал байхгvй болчих вий гэхээс та хамгийн их айдаг юмаа даа?

-Би тэнд хvчтэй засаглал байхгvй гэж хэлээгvй. Ямар ч засаглал байхгvй болсон цагт тэнд хоосон орон зай бий болдог тухай л хэлсэн. Эмх замбараагvй байдал хоосон орон зай нь маш хурдан терроризм болж хувирдаг. Иракийг аваад vзье. Тэнд Саддам Хуссейн гэгч олны танил нэг хvн байсан. Саддам Хуссейн сайн, муу байснаас vл хамаараад АНУ тодорхой vе шатанд тvvнтэй маш идэвхтэй хамтран ажиллаж байсан шvv дээ. Тvvнийг Ирантай дайтаж байхад АНУ зэвсэг нийлvvлж, дипломат болоод улстєрийн дэмжлэг vзvvлж єєр олон янзаар тусалдаг байсан. Гэтэл дараа нь яагаад ч юм бэ, тvvнтэй муудалцаж, тvvнийг устгахаар шийдсэн.

Гэвч Саддамыг устгахын сацуу Иракийн тєрийн тогтолцоог хамтад нь устгачихсан. Ингэснээр Иракийн удирдлагын цємийг бvрдvvлж байсан сунитуудын элит болсон Баас намын олон мянган гишvvн, Иракийн армийн олон мянган цэргийн албан хаагчийг гудамжинд гаргаж хаясан. Тэдний хувь заяаг хэн ч бодолцоогvй. Эцэст нь Исламын улс бvлэглэлийн армид нэгдэн орсон. Бид vvний л эсрэг байгаа юм шvv дээ. Тvvнээс хаа нэгтээ ямар нэгэн орон, ямар нэг хэлбэрээр тэргvvлэхийн эсрэг байгаа юм биш. Харин дараа нь засаж, залруулахад асар хvндрэлтэй, ийм сєрєг vр дагаварт хvргэдэг бодлогогvй vйлдлийн л эсрэг байгаа юм.

-Саяхан Москвад Ираныг тєлєєлж генерал Суллиманы хvрэлцэн ирсэн. Сирийн хямралд Иран болон Курдууд ямар vvрэг гvйцэтгэх вэ. Vvнтэй холбогдуулаад юу хийх ёстой вэ?

-Бvс нутгийн бvх улс орон бvх нийтийн аюул болсон терроризмтой нэн ялангуяа Исламын улстай хийх тэмцэлд хvчээ нэгтгэх ёстой гэж би ємнє нь хэлсэн. Иран, Саудын Арабын харилцааг сайн гэж хэлэхийн аргагvй ч энэ асуудал энэ хоёр оронд хоёуланд нь хамаатай. Исламын улсаас ирэх аюул Йорданыг ч тойрохгvй. Турк бас курдуудын асуудалтай боловч энэ аюул Туркэд ч бас хамаатай. Энэ асуудлыг шийдэх нь бvх орны сонирхолд нийцдэг гэж би хувьдаа vздэг. Харин нийтлэг нэг дайсныхаа эсрэг энэ бvх хvчин чармайлтыг нэгтгэх нь бидний зорилго.

-Энэ бол дэндvv ерєнхий ойлголт. Vvнээс гадна ОХУ-ын гаргаж байгаа шинэ хvчин чармайлт нь Орхи Дорнодод тэргvvлэх байр суурь эзлэхэд чиглэгдсэн бєгєєд vvнд таны шинэ стратеги оршиж байхыг vгvйсгэхгvй. Энэ танай шинэ стратеги vнэхээр мєн vv?

-Биш. Бид яагаад Ассадын засгийн газарт vзvvлдэг дэмжлэгээ нэмэгдvvлж, бvс нугтгийн ирээдvйг анхааралдаа авахаас аргагvй болсон тухай ємнє нь дурдсан. Та энэ тухай асуусан. Би хариулсан. Хуучин ЗХУ-ын бvрэлдэхvvнд багтаж байсан орнуудын 2000 гаруй хvн одоо Сирид байлдаж байна. Энэ хvмvvс бvгд эргэж ирэх аюултай. Тийм учраас тэднийг эргэж ирэхийг хvлээж суусны оронд ерєнхийлєгч Ассадад тэдэнтэй газар дээр тэмцэх нь ашигтай гэж vзсэн. Сирийн ерєнхийлєгч Ассадад туслах болсон vндсэн шалтгаан гэвэл энэ.
Ерєнхийд нь авч vзвэл бид тухайн бvс нутгийг Сомалийн араас оруулахыг хvсэхгvй байгаа. Дахиад олон Сомали бий болохыг зvгээр хараад сууж байж болохгvй. Тухайн бvс нутаг манай улсын хил хязгаарт ойрхон байдаг учраас бид бvс нутгийн бvх оронтой хэвийн харилцаатай байхыг эрмэлздэг. Ер нь бид уламжлал ёсоор Орхи Дорнодтой маш сайн харилцаатай явж ирснийг тусгайлан онцолж хэлмээр байна. Цаашдаа ч энэ нєхєрсєг харилцаа хадгалагдана гэж найдаж байгаа.

-Та Орос орноороо бахархдаг хvний хувьд Орос орныг дэлхийд одоо байгаагаасаа илvv чухал байр суурь эзлээсэй гэж хvсдэг. Дээрхийг vvний нэг илрэл гэж болох байх.

-Энэ бол бидний эрхэм зорилго биш. Би Орос орноороо маш их бахархдаг. Манай орны иргэдийн дийлэнх нь эх орноо хайрлан хvндэтгэдэг гэдэгт би эргэлзэхгvй байна. Оросын соёл, Оросын тvvх гээд бидэнд бахархах зvйл ч ханглттай бий. Улс орныхоо ирээдvйд итгэх бvх vндэслэл байна. Гэхдээ Орос орон олон улсын тавцанд заавал их гvрэн байх ёстой гэж зvтгэхгvй. Бид зєвхєн язгуур эрх ашгаа л хамгаалж байна.

-Гэхдээ танайх цємийн зэвсэгтэйн хувьд дэлхийн тэргvvлэгч орнуудын нэг яах аргагvй мєн учраас Орос орныг тооцооноос хасах ямар ч боломжгvй.

-Ингэхгvй юм бол ийм зэвсгээр яах юм бэ. Цємийн зэвсэг болон бусад тєрлийн зэр зэвсэг нь улс орныхоо тусгаар тогтнол, хууль ёсны эрх ашигт хэрэгтэй гэдэг байр суурьнаас ханддаг болохоос тvрэмгий авир гаргаж эсвэл байхгvй их гvрний амбицаа биелvvлэхэд ашиглах гээгvй юм.

Vргэлжлэл дараагийн дугаарт.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.