Франц улс Исламын улс бүлэглэлд агаараас цохилт өглөө
Өнгөрсөн баасан гарагт Францын нийслэл Парис хотод цуврал халдлага болж 153 хүн амь үрэгдэж 400 орчим хүн шархдсан. Уг халдлагын дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улс даяар онц байдал зарлаж, улсынхаа хилийг хаагаад байгаа. Ингээд уг халдлагыг лалын улс бүлэглэлийнхэн үйлдсэн хэмээн Ерөнхийлөгч Олланд мэдэгдсэн юм. Халдлага үйлдэгчдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд зарим сэжигтэй этгээдүүдийг баривчлаад байгаа аж.

Тодруулбал зургаан газар халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийн наймыг нь хороосон байна. Харин өчигдөр /XI.15/ Парисын халдлагад оролцсон байж болзошгүй долоон хүнийг Бельгид баривчилжээ. Түүнчлэн Батаклан теарт амиа золиослосон этгээдийн аав, ах хоёрыг баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн тухай Парисын цагдаагийн газраас мэдэгдсэн юм.

Францын албаны хүний мэдээлснээр гэмт этгээдүүд Бельгид суурилсан хүмүүс зохион байгуулалттайгаар алан хядах ажиллагааг зохион байгуулсан аж. Тиймээс бар, зоогийн газар, концертын танхим, цэнгэлдэх хүрээлэнг байгаа болгосон байсан гэж мэдэгдлээ.

Үүний дараа Франц улс Исламын улс бүлэглэлийн гол байршилд агаараас цохилт өгсөн байна. Тус улсаас байлдааны 10 онцгоцыг  Исламын улсын нийслэл Ракка хот руу илгээж 20 удаа бөмбөг хаясан аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dddd 2015-11-21 11:05:12
    islamiin ulsiin niislel ch geh shig medeegee zow bicheech guijiine
  • Израйл 2015-11-16 04:59:19
    Гал дотор байдаг хэрнээ шашны туйлширагчидын алан хядлагыг хазаарлаж байгаа израйлийн туршлага их үр дүнтэй. Тэд алан хядагчийн гэр бүлийг голомтоор нь устгадаг...