С.Эрдэнэ яах вэ, Эйфелийн цамхаг бүтэн үү
Өнгөрсөн баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 13 Монголыг төдийгүй дэлхий дахиныг донсолгосон аймшигт “хар баасан гараг” болж түүхэнд үлдэв. Учир нь гуравхан саяуулаа Төв азийн цээжинд оршдог Монгол Улсад нэгэн С.Эрдэнэ өөрийгөө галдан шатааж, ард иргэдээ хйахрахгүй зөнд нь хаяж, гудамжинд гаргаж байгаа төр засаг, компанийхаа удирдлагуудад тэмцлийн дээд хэлбэрээр эсэргүүцлээ үзүүлсэн нь Монголын түүхэнд анхных болж тэмдэглэгдэв. Гэхдээ тэмцлийн хамгийн хурц хэлбэрийг сонгож, хэр баргийн хүнээс гарамгүй эр зориг гаргасан тэмцэгч бол ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ биш, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ байсан гэдгийг залруулан хэлэх ёстой.
 
Улаанбаатарыг хэсэгтээ л донсолгосон энэ үйл явдал “Зууны мэдээ” сонины хэвлэлийн төвд өглөөний 11:30 цагийн үед болсон. Тэгвэл “хар баасан гараг”- ийн шөнө хөгшин Европын зүрх Парис хотын “Bataclan” театр, Шоронн гудамж, “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэн, Бомарше гудамж, БНУ-ын өргөн чөлөөнд “Исламын улс”- ын террористууд халдлага үйлдэж 153 хүний аминд хүрч, Европ байтугай дэлхийг донсолгов. Хөгшин Европын анхилуун сарнай болсон Франц улс 66 сая 500 мянган хүн амынхаа тоогоор дэлхийд 23 дугаарт, нэг км квадрат талбайд 118 хүн ногддогоороо 89 дүгээрт эрэмбэлэгддэг аж.
 
Түүнээс гадна “Tour Eif­fel" буюу Төмөр Хатагтай Эйфелийн цамхагаараа даян дэлхийд данстай ард түмэн билээ. Зохион бүтээгч Александр Густав Эйфелийн нэрээр алдаршсан энэ цамхаг телевизийн антены хамт 324 метрийн өндөрт сүндэрлэдэг байна. Нийтдээ 10000 тонн жинтэй Эйфелийн цамхагийн тойргийн хэмжээ 88,3 метр гэсэн. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг ба долоон жилд нэг удаа зэврэхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг аж.
 
Энэ бүхнийг дурдсаны учир нь цахим ертөнцөөр дэлхий нийттэй чөлөөтэй харьцах болсон монголчуудын сэтгэхүй сүүлийн хоёр хоногт “Эрдэнэ яах вэ, Эйфелийн цамхаг зүгээр үү” гэсэн даяарчлалын уур амьсгалаар пижигнэлдэж байгаа тул “Эйфелийн цамхаг яагаа ч үгүй. Тэгээд ч террористууд Парисын хөл хөдөлгөөн багатай, жуулчид олноороо цуглаад байдаггүй газруудыг сонгож алан хядлагаа зохион байгуулсан” гэсэн албаны эх сурвалжийг дамжуулах гэснийх билээ.
 
Харин Францын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа цахим ертөнцөөр бах тавтай зарлан тунхагласаар байгаа монголчууд биеийнх нь 40 хувь түлэгдэж, хамгийн гол нь амьсгалын замын эрхтэнүүд нь гүнзгий түлэгдсэний улмаас амь насанд нь ч аюул учирч болзошгүй байгаа тэмцэгч С.Эрдэнийн биеийн байдлыг огтхон ч асууж сураглахгүй байгаагаар барахгүй, өвчиндөө шаналж байгаа түүнд хууль хүчний байгууллагуудын зүгээс Эрүүгийн хэрэг үүсгэснээ сүр дуулиантай зарласан нь хачирхалтай. Магадгүй эр зориг гарган тэмцэж, “Эрдэнэс Тавантолгой”-н өнөөдрийн үнэн бодит байдлыг төр засгийн удирдлагуудад мэдрүүлсэн С.Эрдэнэ гэгч энэ зоригтныг буруутгаж, хорьж цагдаж ч магадгүй. Учир нь түүнийг “Олон нийтийг хүчирхийлэл, тэмцэлд уриалсан” хэмээн буруутгаж эхлээд байгаа. Хамгийн гол нь сард 4-12 сая төгрөгийн цалин авчихаад албан тасалгааны цонхоор хараад сууж байдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд ажилчдынхаа төлөө юу хийсэн, Монгол Улсын төлөө аль хэр сэтгэл гарган зүтгэсэн бэ гэдэг нь С.Эрдэнийн өөрийгөө шатаасан утаатай хамт замхран алга болж байгаа нь харамсалтай.
 
Ийм л нэгэн “хар баасан гараг" болоод өнгөрөв. Эртний түүхийн сурвалж бичгүүд, ер нь ам дамжсан ярианаас үзвэл 13-ны Баасан гараг хэмээгч ёр зөгнөсөн учир битүүлэг энэ өдрийг Христийн шашин шүтлэгтэй улс түмнүүд ихэд жихүүцэж, цэрвэн хүлээж авдаг аж. Европ даяар энэ өдрийг хамгийн азгүй, муу зүйл дагуулсан гэж үздэг уламжлалтай тул ийнхүү "хар" гэж нэрийдэх болсон нь олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй гэнэ. Тэр ч байтугай дэлхийн арван хүн тутмын нэг нь энэ өдрөөс айдаг гэж "Российская газета" сонинд бичсэн байсан. Европчуудын хувьд энэ өдөр гэрээсээ гарахгүй, утсаа авахгүй, наймаа хийхгүй, гэрээ хэлэлцээр байгуулахгүй, ерөөс юу ч хийхгүй байхыг хичээдэг юм байна. Хэрэв ямар нэг юм зайлшгүй хийх шаардлагатай болбол мод руу гурав тогшиж, зүүн мөрөн дээгүүрээ нулимдаг заншил эртнээс хэвшил болжээ.
 
Харин Монголд “Аа хэн нэгэн өөрийгөө шатаасан баасан гараг" гэсхийгээд өнгөрч байна. Харамсалтай биш гэжүү.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-17 07:41:18
    Юун цамхаг вэ?, Цамхагийг барьж болно, Хүнийг барьж болох уу? ямар жоохон сэтгэнэ вээ?
  • иргэн Нараа 2015-11-16 12:47:36
    хуний чанар хунлэг ухаан муудаж дээ тавлаж бахалж байгаа хуний сэтгэгдэлийг уншлаа Хуний л амьдрал бид ч бидний ур сад ч ийм байдалд орохыг хэн байг гэхэв...
  • Гангаа 2015-11-16 10:07:52
    Эйфелийн цамхагийг чинь нулимна, наана чинь монгол үнэт зүйл болох монгол хүн өөрийгөө шатааж байна
    • a 2015-11-16 10:11:25
      хохино гээд хэлчихвэл гомдох биздээ зайлуул.өөрөөл шатах гээд байсийм бишүү?
  • Зочин 2015-11-16 09:28:54
    энэ юм мэддэг, хошин шогийн мэдрэмжтэй хүнд бол хэлц үг болтлоо ойлгогдоно, юм мэдэхгүй хүнд бол юмтай гар л гэж ойлгогдоно
  • Zochin 2015-11-16 09:14:08
    Юун эйфелийн цамхаг вэ юмтай гар юм бишүү
  • зочин 2015-11-16 07:56:56
    иргэдийг нэгдүүлж ерөнхийд нь нийгмийн амьдралын хүсэж буй хэв маягийг бүрдүүлж өгөх үйлчилгээний хүмүүсийг улс төрчид гэнэ. үүргээ гүйцэтгэж байна уу
  • зочин 2015-11-16 07:10:31
    Нэг сайхан уриалаад дэмжээд өгвөл босоход бэлэн байна энэ муусайн новшнуудыг хуугаар нь солих хэрэгтэй
  • Иргэн 2015-11-16 03:34:44
    Монголд ийм эх орончид хэрэгтэй байна. Монголчууд ташуураа бариад мориндоо мордвол байлдах чадвартай хүмүүс шүү...
  • Зочин 2015-11-16 02:52:15
    Дэлхийд АНУ ноёрхох гэж хүчирхийлэлийг өөгшүүлээд байна, манайхан бол хоорондоо байлдаад дуусах шинжтэй юм дагуу даа
  • Uilmaar bn 2015-11-16 02:50:52
    Bi erdeneegeer baharhaj bn.yamar saindaa ingew gej de.bertegchin bish er zorigtoi jinhene mongol er hun yum da
  • medrel setgyylchid 2015-11-16 02:48:39
    Yanaa ene medrel setgyylchid shataj bhad ni zygataachaad hynii muud dyrlaj odoo barij ideh ni
  • нэргүй 2015-11-16 02:41:14
    Эрдэнэ гуайд түргэн эдгээрэй гэж хүсье шатсан хүний цаана нэг гэгч эрхэм байгаа бэ энэ сонин байна тээр жил бас нэг нөхөр өөрийгөө шатаасан баяжсан түүхийг байн...
  • Зочин 2015-11-16 01:39:57
    Дэлгэцийн өмнө бухимдаж ханалаа. Одоо дээлээ өмсөөд тэр жагсаал цуглаанд чинь оролцмоор байна. Цөмөөрөө нэгдэцгээе.