“Худалдааны түншлэл”-2015 өнөөдөр өндөрлөнө
Өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн Худалдааны түншлэл”-2015 үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөнө. Уг үзэсгэлэн худалдааны зорилго нь Үндэсний үйлдвэрлэгчид, Монгол Улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах,  үйлдвэрлэгчид, бөөний худалдаа эрхлэгч болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн түншлэлийг нягт уялдаатай болгоход оршиж байгаа аж. Үзэсгэлэнд Монголын худалдаа эрхлэгчид тун идэвхтэй оролцож буйг зохион байгуулагчид онцолж байлаа.
 
Энэхүү үзэсгэлэнд үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч нар хамтран оролцсон юм. Улмаар үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах,  хийгээд түншлэлийн журмаар хэрэглэгчид болоод үйлдвэрлэгчидтэй  хамтран ажиллаж байна. Үзэсгэлэнд бэлэн хувцас, гоо сайхан, сүү цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд хүнд хэрэгцээтэй бүхий л зүйл худалдаалагдаж байсан юм.
 
Үзэсгэлэнг монголд анх удаа үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн үйл ажиллагааг Монголын Худалдаа эрхлэгчдийг дэмжих холбооноос санаачлан зохион байгуулж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.