Автын ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гарагийг дэлхий даяар авто тээврийн ослоор амь үрэгдэгдсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч бас өнөөдөр “ХЭН Ч ЗАРЛАЖ ЗАВДААГҮЙ ДЭЛХИЙН 3 ДУГААР ДАЙН” сэдвийн хүрээнд авто тээврийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ. 
 
Замын цагдаагийн газраас мэдээлж буй тоон мэдээллийг харвал энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 870 авто тээврийн осол бүртгэгдсэн байна. Үүнээс 367 нь орон нутагт, 502 нь нийслэлд гарсан бөгөөд ослын улмаас 554 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 141 хүн амь насаа алджээ. Мөн зам тээврийн ослын тоо, ослоор амь үрэгдэгсэд, гэмтэл бэртэл авч буй хүмүүсийн тоо буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.