Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх "Ард нийтийн хурал"-г зохион байгуулна

10:00 цагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх "Ард нийтийн хурал"-г зохион байгуулна.

11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд "Иргэдийн шударга шүүх" ТББ, Хөх Монгол Бүлгэм, "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн ажилчид хамтран мэдээлэл хийнэ. 

11:40 цагт ДБЭТ-ынхан хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ хурлаар тус театрын уран бүтээлчид энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр БНСУ-ын Сөүл, Тэжон, Бусан хотод "Монголын гала" тоглолт хийхээр симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа талаар мэдээлэл хийнэ. “Лучиа Ди Ламмермур” дуурийн хөгжмийг манай найрал тоглож, Монгол Солонгосын дуучид хамтран дуулах аж.

12:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Эрүүл мэнд спортын сайд болон тус салбарын талаар АНГДХолбооноос мэдээлэл хийнэ.

14:00 цагт ҮДБЭЧ-ын байранд ҮДБЭЧ-ын Ерөнхий удирдаач Н.Буянбаатарын тоглолтын хэвлэлийн бага хурал болно. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.