АН-ынхан эрүүл мэндийн салбарыг удирдахаар зүтгэж байна
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба авлига хээл хахуулийн хэргээр цагдан хоригдож байгаа. Мөн тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг ч мөн авлигын хэргээр өнгөрсөн долоо хоногт хоригдсон билээ. Харин энэ хооронд ЭМС-ын яамыг хэн удирдах вэ гэдэг асуудал  яригдаж буй. 2012 оны сонгуулийн дүнд АН  олонх болсон ч засгийн газраа дангаараа байгуулах хэмжээнд хүрээгүй тул МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй хамтарсан засаг байгуулсан. Энэ үеэс л эрүүл мэндийн салбарыг МАХН-ынханд хувиарласан.

Харин тус намд  улс орны  хамгийн чухал энэ салбарыг олигтойхон залаад явчих боловсон хүчин байсангүй. Өмнөх сайд Н.Удвал нь эмнэлгийн дарга нарыг ч томилж чадахгүй асуудал үүсгэж байсан удаатай. Харин дараагийн сайд  болох Г.Шийлэгдамба нь үүрэгт ажлаа хүлээж аваад хэдэн сарын нүүрийг үзсэн ч дорвитой ажил хийж хүний нүдэнд харагдаагүй байсаар авлигын хэрэгт холбогдож, огцрох өргөдлөө өгөөд байгаа.

Харин МАХН-аас  гурав дахь эрүүл мэндийн сайдыг томилоход асуудал үүссэн бололтой. Үнэндээ тэдэнд боловсон хүчин байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл тус намд ЭМС-ын яамыг толгойлчих хүн байхгүй гэсэн үг.

Тэгвэл тэдний энэ сул талыг эрх баригчид ашиглахаар шийдэж, бэлэн мөнгө маш их орж гардаг энэ салбарыг эргүүлэн авч тэргүүлэхээр зүтгэж эхэлжээ. Ямартай ч өнөөдөр энэ асуудлаар АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийх юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗЭЭ. 2015-11-23 10:36:09
    ЗА ЗА БОЛИОО. АРАЙ ДӨНГҮҮР НЬ МАГНАЙ, БААСАНЖАВ НАР ЮМ УУ ДАА. ЭМНЭЛГИЙН ДАРГА НАРЫГ СОЛИОЧЭЭ, ОН УДААН ЖИЛ БОЛХООР ЖИНХЭНЭ ХОР НАЙРУУЛЖ СУРАХ ЮМ ДАА.
    124.158.77.13
    Мэдэгдсэн Хариулах
  • zoshin 2015-11-16 10:40:24
    ded said baisan Amarsanaa sain ajillana gej bodoj baina...Emchiig ajild medlegeer ni bish, hahuuli avch songodog uchraas Mongoldoo emchluulj...
    59.153.115.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Pkxny 2015-11-16 05:40:30
    Жамбалжавт өг. Туршлагатай дарга явсан эмч эрдэмтэн хүн юм, хэдхэн сар ч гэсэн хийгээд үзэг. Юмыг яаж мэдэх вэ, сэхээж магад. Ан-ын хулгайчуудад бүү өг.
    202.170.68.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-16 04:27:04
    МАХН-д өндөр алба хашиж байсан хэдэн хөгшчүүл, албан тушаал өгсөнгүй гэж гомдогсод, урвагчидаас өөр улс эх орондоо ажил хийе гэсэн сэтгэлтэй хүн бараг байхгүй д...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-16 03:35:28
    АН эрүүл мэндийн салбарыг дампууруулсан шүү дээ яг үнэндээ, Амарсанаа дэд сайд асан нь элэгний өвчтэй хүмүүсээр бизнес хийх гээд,,шившигийн амьтад
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2015-11-16 06:35:45
      битгий худлаа гүтгэж байгаач чи
      124.158.91.83
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-16 02:59:04
    Н.Энхбаярт өг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан юм ЭМС хийчих байлгүй
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa  2015-11-16 01:53:32
    эрүүл мэнд дампуурлаа хурдан чаддаг хүнд шилжүүл МАХН одоо болно???????
    202.21.106.126
    Мэдэгдсэн Хариулах