МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар огцрох ёстой юу
“Эрдэнэс тавантолгой” ХК 206 ажилчнаа БНХАУ-ын компанид шилжүүлэн ажиллуулах болсонтой холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаан өнгөрсөн өдрүүдэд тасарсангүй. Эцэс сүүлд нь нэг иргэн өөрийн амь насыг золих дөхлөө.

Тодруулбал тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанийнхаа удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж буйгаа удаа дараа мэдэгдсэн боловч хүлээн аваагүй тул хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийллээ. Урьд өмнө нь гарч байгаагүй энэ харамсалтай үйл явдал өнгөрөгч баасан гарагт /2015.11.13/ “Үндэсний мэдээллийн төв”-д өдрийн 12:30 цагийн үед боллоо.

Хэвлэлийн хурлын үеэр С.Эрдэнэ компанийн удирдлагууд ажилчдаа Хятадын компанид шилжүүлэхээр улайран зүтгэж 12 сарын хугацаатай байсныг 33 сар болгон нэмэгдүүллээ. Эдгээр шилжиж буй ажилчдад ажилтай үлдэнэ гэх баталгаа байхгүй хэмээн хэлсэн юм. Ингээд уурхайн олон зуун ажилчны энэ олон хоног хийсэн эсэргүүцлийг авч хэлэлцэхгүй байгаад бухимдан өөрийгөө шатаасан юм. Тэрбээр шатсаныхаа дараа Үндэсний мэдээллийн төвөөс гарч компанийнхаа байран дээр ирсэн. Үүний дараа яаралтай түргэн тусламжийнхан ирж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан юм. 
 
С.Эрдэнийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд 30-40 хувийн түлэгдэлтэй, мөн амьсгалын замын түлэгдэлтэй тул амь насанд нь аюултай ч байж магадгүй гэдэг тайлбарыг эмч нар тухайн үед өгч байсан. Харин амралтын өдрүүдэд түүний биеийн байдал тогтворжсон байна. Одоогоор тэрбээр ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

Тэгвэл дээрх үйл явдалтай холбогдуулан С.Эрдэнэтэй хамт тэмцэж байсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилчид МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг огцрох ёстой гэх байр суурийг илэрхийлж, өнөөдөр шаардлага хүргүүлэхээр болсон байна. 

Тэд ажилчин ангийнхны эрх ашгийг хамгаалах ёстой дээд байгууллага болох МҮЭХ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 200 гаруй ажилтныг хөдөлмөрийн өөр нөхцөлд  шилжүүлэх гэж байгаа асуудалд анхаарал хандуулаагүй, эцэст нь МҮЭХ-ны гишүүн “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийн амийг эрсдэлтэй байдалд оруулах хүртэл дуугүй харж суусан хэмээн Х.Амгаланбаатарыг буруутган ийнхүү огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ. 

Х.Амгаланбаатар нь  өмнө нь МҮЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2013 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр сонгогдохдоо МҮЭХ-ны  бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, анхан болон дунд шатны нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах талаар дорвитой ажил хийнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Харин иргэд олон нийтийн зүгээс Х.Амгаланбаатарыг МҮЭХ-ны тэргүүн болоод дорвитой ажил хийгээгүй хэмээн шүүмжлэх болсон. Түүнийг эдийн засгийн хүндрэлтэй үед ямар ч тооцоо судалгаагүй зүйл ярьж, эмч, багш нарын цалинг нэмэх ёстой хэмээн тэднийг дагуулан хэд хоногоор ажил хаяж, жагсаал зохион байгуулахаас өөр дорвитой ажил хийгээгүй хэмээн дүгнэх болсон юм. 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-04 08:31:19
    Ene beerenhii neher erenhiilegch bolsnoor uildverchin uneheer muudlaa, Ganbaatar erehiilegch baikhdaa arai olon ulsad dehsen uil ajillagaa yavuulj baisa
    66.181.185.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-19 14:57:43
    Ene Amgalanbaatar esto ibeerenhii uls ter hanhalsan chadvargui uildverchnii evleliig seneelee , Ganbaatar-iin ued ovo sergej baisan yum
    150.129.143.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-16 14:56:30
    Uls tor hanhalj bna. MYEX-nd hamaaralgui,bie daaj uil ajillagaa yavuuldag uildverchin shu dee ene ev sanaa uildverchin chin.zov medeelel olon niited hurgeech
    202.9.41.146
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-16 13:32:35
    Hudlaa dur esgeed uls tur hiigeed baidag humuus. Bolomj baihguig medej baij hudlaa eruul mend bolovsrolinhond hair zarlaad durd toglood baidag humuus
    103.57.94.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Zailasai 2015-11-16 12:15:18
    Ganbaatar ni hamaagui ilu bsan yum.ene chin ikh bertegchin utulsun sanatai medleg ch taaru nuhur du
    27.123.214.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Paris 2015-11-16 10:40:44
    Mongol bol ardchilsan capitalist niigem, ajilchdaa yaaj shiljvvlex ni udirdlagiin erx, xalagdaxgvidee bayarlaxiin orond ingej soliorch bdag irgenshilgvi malnud!...
    82.48.133.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Amgal  2015-11-16 09:44:42
    Ter emngiin ajilcjdiin uildverchnii darga geed bgaa Myagmar geed xutgaanii xuuxentei tsug zailuul
    27.123.214.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-16 09:12:56
    Польшийн "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн дарга Лех Валенса гэдэг хүн Ерөнхийлөгч болж байсан юм, манайд яагаад болохгүй гэж, нэр нь ижил л юм байна
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-16 03:24:18
    Ev sanaanii YE uls turjuud bgaa yum bnaa daa. Ooriigoo shataah bol uls turiin temcel. Yagaad hamtiin margaan uusgeegui yum be. Tsaana ni 5 tolgoin uls tur
    202.70.38.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-16 03:09:51
    Эв санааны нэгдлийн ҮЭ гэхээр МҮЭ-д хамаагүй юм биш үү Польшийн ҮЭ-д хамаарах байхаа
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-16 03:00:47
    энэ нөхрийг зайлуулая улс төрчдийн карманд орсон байнаа
    122.201.19.99
    Мэдэгдсэн Хариулах