Малчдын өвөлжөөнөөс хулгай хийдэг бүлгүүд баригджээ
Малчдын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлдаг хоёр бүлэг залуусыг  барьжээ. Тэд малчдын өвөлжөөндөө амбаар савандаа хийгээд үлдээсэн үнэ цэнэтэй бүхнийг хулгайлдаг байна.

Тодруулбал, Гэмт эт гээдүүд Дундговь, Сүхбаатар, Дорноговь аймагт малчдын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлсан байжээ. Өмнө нь   ял шийтгэгдэж байсан 25-30 насны тэдгээр залуусыг Дорноговь аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн барьсан байна. Одоо гэмт этгээдүүдийг саатуулан цагдаагийн байгууллагад  шалгаж байгаа юм байна.
 
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхэд малчдын өөрийн өмч хөрөнгөдөө хайхрамжгүй хандддаг сул тал ч нөлөөлдөг байна. Зун зургаадугаар сараас хойш өвөлжөөгөө эргэлгүй 10 дугаар сарын сүүлээр очиход хулгайч нар аль хэдийн эд зүйлийг нь хулгайлаад явчихсан байдаг ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-16 03:00:59
    Дорноговийн Цагдаагийнханд баяр хүргэе
  • ge he 2015-11-15 11:59:00
    ийм хүмүүс л улсыг ядууруулж байгаа. цаазаар авах л хэрэгтэй.