Францын ЭСЯ-ны гадна эмгэнэл илэрхийллээ
Өнгөрөгч өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хот террорист халдлагад өртөж тус улс онц байдал зарлаад байна. Одоогийн байдлаар халдлагад амь насаа алдсан иргэдийн тоо 120 гаруй, гэмтэж бэртсэн иргэний тоо хэдийнээ 200 хүрээд байна. Энэхүү аймшигт хэргийг эсэргүүцэж, тус улсын ард түмэнд дэлхийн улс орнуудын удирдагч, төр захиргаа, иргэд эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагын удирдлага, албан хаагчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл өнөөдөр Монгол Улс дахь  Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар Монгол Улс дахь Франц Улсын элчин сайдын үүргийг түр хамаарагч, Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскитэй уулзаж “Танай улс аймшигт террорист халдлагад өртөж, гэм зэмгүй олон зуун хүн амь насаа алдаж, шархадсан эмгэнэлт явдал болсонд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Нэг дэлхийн ард түмэн бид ийм аймшигт зүйл тохиолдсон хэцүү цаг үед нэг сэтгэлээр хамт байх учиртай” хэмээлээ.

Үүний дараа албан хаагчид Элчин сайдын яаманд орж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-16 07:21:06
    humuus yagaad iim snn bolchihson yum be ter humuusig bid tanihgui ch gsn 1 delhiid amidarch bga adilhan l hun shde yagaad emgenel ilerhiilseni tuluu
  •  2015-11-16 03:23:01
    Элчингийнхэн бичлэг хийгээд авсан даа. Одоо энэ хэд виз авахад түс.
  • Huga 2015-11-16 01:05:49
    Irak syri yah u.frantsad amidardag heden hulgaichuudiin hamaatan sadanguud u
    71.198.253.33
    Мэдэгдсэн Хариулах
  • т 2015-11-15 17:28:16
    жүжиг
  • х 2015-11-15 08:38:34
    Малнуудаа элэг нэгтэн чин шатаж байна малнуудаа. Харьд биee үнэлсэн гичиинүүд байж байгааг нь
  • zochin 2015-11-15 07:14:26
    hezee iim aimr emegnel ilerhiildeg boltsiin uursdiinhuu ulsiig yay gej baij orsod bolson ongotsnii osliin tuhai hench emegnel ilerhiilegui biz dee
  • denzen 2015-11-15 06:29:46
    Orosod ongots delbereed baihad tag dyygui syygaadl baisan yasiim bol... balai umnyyd
  • зочин 2015-11-15 05:50:39
    Нээрээ оросын онгоцыг дэлбэлчихээд байхад ингэж эмгэнээгүй байж юун франц адилхан л байгаачдээ
    • adilhan  2015-11-16 01:50:16
      Orosiin ard tumend emgenel ilerhiilj gariin useg zursan humuus olon baigaa. Manai olon alan tushaaltan oorsdiin biyer ochij emgenel ilerhiilsen.
  • songogch 2015-11-15 04:57:15
    Hooy orsod 215 hun uhsen shuu de.