Д.Хаянхярваа: Н.Батбаяр сайдын үлгэрийг л сонсдог боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Г.Батхүү танилцууллаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь:

- Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого
-Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого
 -Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого
 -Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого
- Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн бүтэцтэй байгаа юм.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуулт асууж хариулж авч байна.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд: 2015 он бол сонгуулийн мөчлөгийн хувьд чухал жил. 2015 оны үндсэн чиглэлийн оруулж ирсэн материалаас харахад бодитой  ажил хийгдэхээргүй байна. Сайншандыг хөгжүүлнэ, эрчим хүчний V цахилгаан станцыг барина гээд л мөрийн хөтөлбөрт туссан асуудал их байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар ямар зүйлийг тусгасан бэ?

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: 21 аймгийн төвийг 2015 онд багтааж хатуу хучилттай замаар холбоно. Улаанбаатар хотод Туулын хурдны зам баригдана. V цахилгаан станцыг концессийн гэрээ удахгүй батлагдана. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ирэх жил инфляцийг нэг оронтой тоонд барина. Орос, Хятадыг холбосон эрчим хүч, авто зам, хийн хоолойг барьж, холбохоор ирэх жил эхлүүлнэ.

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Нүүрс шингэрүүлэх хөтөлбөрийг ҮХАА-н яамтай хамтран хэрэгжүүлнэ. Зэс хайлуулах үйлдвэрийн тухайд төслийн нэгж байгуулан ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд Н.Батбаяр сайдын үлгэрийг л сонсдог боллоо. “Манай орон өргөн уудам нутагтай...” гээд л үлгэрээ эхлүүлнэ. Асуусан хариулсан л болох юм даа. 

Орон сууцны зээл энэ хэвээрээ яваад байвал буцаад эдийн засгаа татаж унагадаг жишиг чанадын орнуудад бий шүү. Өнөөдөр орон сууцны зээлийн хэмжээгээ тооцож үзсэн үү. Үндэсний хэмжээний компаниуд ажилчдаа халж байхад эдийн засаг өсөн нэмэгдэнэ гэсэн зүйлийг ярьдаг боллоо. Валютын ханшааа яаж тооцсон бэ.  Хэзээ болтол энэ тооцоо судалгаагүйгээр эдийн засгаа авч явах юм бэ?

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: 24 мянган аж ахуйн нэг хаалгаа барьчихлаа гэж байна. Тэгж бодохоор гурван ААН-үүдийн нэг нь хаалгаа барьж байгаа хэрэг үү. Судалгаа тооцоотой ярих хэрэгтэй байх Орон сууцны зээлийг Засгийн газар хэрэгжүүлсэн. Үүнийг цаашдаа ч Засгийн газар явуулна.

Чуулганы хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ҮЛГЭРЧИН 2014-06-17 05:40:09
    ҮЛГЭР СОНСВОЛ ҮЛИЙСЭН СОХОР, ОНЬСОГО СОНСВОЛ ОЛИЙСОН СОХРОО ГЭЖ