“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажилчид удирдлагуудынхаа шийдвэорийг эсэргүүцэн ажил хаяглт зарлаад байсан. Тэгвэл өчигдөр 12.00 цагт тус компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөлөл компанийнхаа удирдлагуудтай уулзаж, үүсээд буй асуудлын талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс үзүүлэх, компани болон Үйлдвэрчний эвлэл хоорондын хамтын гэрээг яаралтай байгуулах, TTJVCO-той байгуулсан гэрээтэй холбоотой зарим заалтыг эргэн харах зэрэг саналыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д тавьсан байна.

Уг уулзалтын дүнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагаас ажил хаясан 21 ажилтан 2015 оны 11 дүгээр сарын 14-ний 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай хэвийн үйл ажиллагаанд шилжсэн байна.  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг эмчийн заавраар хангахаа мэдэгджээ. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно гэж “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн зүгээс мэдэгджээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ja ja 2015-11-15 12:34:04
    ali hedii n l ingeh bsan bus uu. naadah chine galiig tur namdaah arga bh shuu. turd itgeheer tumen olondoo itge.
  • Gerlee 2015-11-15 03:51:28
    Mo golchuud bid ingeed l gene shuu, bas saihan setgeltei. Uridaar gereegee baiguul yn tan bolj bj l ajildaa orson bol ch ...