Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ
Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Парист цуврал халдлага болсон. Тодруулбал, Францын нийслэлд буу болон тэсрэх бөмбөгтэй долоон халдлага дараалан гарсны улмаас одоогийн байдлаар 153 хүн амиа алдлаа.  Террорист халдлагын улмаас Франц улсад үндэсний онц байдал зарлаж, хилээ хаасан тухай BBC агентлаг мэдээлэхдээ "Парисын 11-р дүүрэгт байрлах "Батаклан" концертын танхимд амиа золиослогч этгээд иргэдийг барьцаалсан. Уг барилгыг цагдаа нар бүслээд байгаа бөгөөд амиа золиослогч гурван хүнийг хөнөөсөн байна. Гэрчүүд хэлэхдээ уг концертын танхимд тоглолт болж байх үеэр буутай этгээдүүд дайран орж ирээд, иргэдийг нэг нэгээр буудан хороосон" гэсэн.

Тэгвэл эл харамсалтай үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүн эмгэнэд илэрхийллээ.
Тэрээр Бүгд найрамдах Франц Улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён Франсуа Олланд танаа, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотод болсон террорист цуврал халдлагад олон зуун эрдэнэт хүний амь эрсэдсэнд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд хувиасаа болон Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.