Хатгал тосгоныг сум болгох асуудлыг тавина
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныг сум болгох асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа ч шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Саяхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын хэсэг гарган ажиллуулжээ.

Ажлын хэсгийнхэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 12-р хуралдаанаар хийж хэрэгжүүлсэн ажлаа төлөөлөгч нарт танилцуулж төлөөлөгч нарын олонхийн саналаар Хатгал тосгоныг сум болгох асуудлыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Хатгал нь тосгон гэсэн статустайн улмаас орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа, аялал жуулчлалын гол бүс нутаг болсон сумын статусаар хөгжих бүрэн боломжтой, нутгийн иргэдийн 90 гаруй хувь нь сум болгох хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-16 02:55:08
    360 сум чинь олдчихоод Монгол улсыг баллаж байна, Дундговийн Эрдэнэдалай шиг, Хөвсгөлийн Цагаан үүр шиг, Сэлэнгийн Мандал шиг, Сүхбаатарын Эрдэнэцагаан шиг 100 ...
  • kwkjwkj 2015-11-15 16:54:52
    BITGII MONGOL ULSIIG JIJIGLEJ TALIIN NEG TARAAGAAD BAI