Дулааны аргаар боловсруулсан мах нийлүүлэх компаниуд гэрчилгээгээ авлаа
Ирэх даваа гарагт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад албан айлчлал хийхээр товлосон байсан юм. Харин өнгөрсөн шөнө Францын нийслэл Парис хотноо цуврал террорист халдлага болж 153 хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд улс орон даяар онц байдал зарлаж, улсынхаа хилийг хаах үүрэг даалгавар өгсөн. Иймд Монгол улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийх айлчлал цуцлагдсан гэх мэдээлэл гараад байсан юм. Харин энэ талаар Гадаад харилцааны яамнаас  Францын талтай ярилцаж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй байна гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.11.09-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байлаа.
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар урд хөршид мах, махан бүтээгдэхүүн гаргах үед хяналт шалгалт хийж олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний загварыг БНХАУ-ын талтай урьдчилан тохирч Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажуулахаар бэлэн болгоод байсан юм.
 
Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн авах хүсэлтэй гадаадын орнууд юуны түрүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийдэг. Энэ дагуу БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын ажлын хэсэг 19 үйлдвэртэй танилцсанаар “Мах маркет”, “Монгол эко мах” компани бүтээгдэхүүнээ экспортлох болзлоо хангасан юм. Мөн нэр бүхий таван аж ахуйн нэгжийн баримт бичгийг БНХАУ-ын талд хүргүүлээд байна.
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд 2015.11.13-ны өдөр “Мах маркет”, “Монгол эко мах” компанийн удирдлагыг хүлээн авч уулзан гэрчилгээний загварыг нь албан ёсоор гардуулж амжилт хүслээ. Тэрээр “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг экспортод гаргах салхийг хагалж бусдаа түүчээлж байгаа хоёр компани болон цаашид бүтээгдэхүүнээ экспортлох аж ахуйн нэгжийн баримт бичгийн бүрдүүлэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага 24 цагийн дотор гаргаж өгч байх болно” гэлээ.  
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine