Монгол иргэд халдлагад өртөөгүй
Өнгөрсөн шөн Францын нийслэл Парис хотно террорист халдлага болж, 153 ххүн амиа алдаад байна. Одоогоор Франц улс онц байдал зарлаад байгаа юм. Дараалсан долоон халдлага Парис хотын 11 дүгээр дүүрэгт болжээ. Харин халдлага болсон 11 дүгээр дүүрэгт цөөнгүй Монгол иргэд амьдардаг бөгөөд тэднийг хадлагад өртсөн эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байгаа аж.

Франц улсад 4500 гаруй монгол иргэн оршин суудаг юм байна. Тэдний 2000 орчим нь Парист амьдардаг юм байна. Одоогоор халдлагад монгол иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Тэнд байгаа монголчуудаас ЭСЯ-даа хандсан хүн алга. Мөн Франц улс дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас Франц дахь Монгол иргэдтэй байнга утсаар холбогдож, мэдээлэл авч байгаа аж. Цаашид Гадаад хэргийн яам халдлагатай холбоотой мэдээллийг цаг тухайд нь хурдан шуурхай өгнө гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд мэдээллээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.