Дархан хотын багш нар компьютерээ хүлээн авлаа

Монгол улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд багш бүрт зөөврийн компьютерийг түгээж байгаа.

Улс даяар 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийг ЕБС-дын компьютерийн лаборатори бүрт олгож байна.

Үүнээс Дархан-Уул аймагт багшийн 848 ширхэг, сургуулиудын компьютерийн лабораториудад 334 ширхэг нийт 1182 ширхэг зөөврийн компьютер хуваарилагдан очжээ. Өчигдөр /2015.11.12/ аймгийн БСГ-аас  ЕБС-дад сургуулийн захирал, ня-бо нараар дамжуулан зөөврийн компьютерийг хүлээлгэж өгөх БСГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг гарган журмын дагуу хүлээлгэн өгч байна.



Дархан-Уул аймгийн төрийн өмчийн 15 сургуульд 2014-2015 оны хичээлийн жилийн багш нарын бүртгэгдсэн нэрсийн дагуу зөөврийн компьютерийг хуваарилжээ. Харин 2015-2016 хичээлийн жилд ажиллаж байгаа багш нарт дахин хуваарилалтаар олгох юм байна. Энэ үеэр 1-р дунд сургуулийн захирал Д.Амгалан “Технологийн хөгжилтэй хөл нийлүүлсэн бодитой хөрөнгө оруулалт хийж байгаа Засгийн Газар, тэр дундаа БСШУЯ, сайд Л.Гантөмөрт багш нарынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.