Францад халдлага гарч, 153 хүн амиа алдлаа
Францын нийслэл Парис хотод томоохон хэмжээний террорист халдлага гарсны улмаас 153 хүн амиа алдлаа. Тус хотын зургаан өөр газар бөмбөг дэлбэлж, зэвсэглэсэн этгээдүүд дайрсан байна. Хамгийн том халдлага Парисын Батаклан театрт гарч 112 хүн амиа алджээ. 

Францын сурвалжлагчийн Батаклан театр дотор болсон явдлыг “аймшигтай 10 минут” гэж тодорхойлжээ. Тэрбээр "хар хувцастай хүмүүс  тайван орж ирээд тоглолт үзэх гэж ирсэн гэмгүй иргэд рүү буугаар шүршиж эхэлсэн" гэж ярьсан байна.

"Энэ бол дайн байсан" хэмээн CNN сувагт хэргийн гэрч ярьжээ. "Хүмүүс хашгирч, газар хэвтээд толгойгоо дарж байсан. Бид зөвхөн буун дуу сонссон. Террористууд маш тайван, анхаарлаа төвлөрүүлж, гурав дөрвөн удаа буугаа цэнэглэж, юу ч ярихгүйгээр буудаж байсан” гэжээ.

Батаклан театрт байсан иргэдийг барьцаалсан бөгөөд гэмт этгээдүүдийн тав нь хууль сахиулах байгууллагын тусгай ажиллагааны үеэр  амиа алдсан гэж тус улсын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лалын новшнууд 2015-11-16 01:29:31
    Энэ дэлхийд лалын шашин гэж цусанд дурлагсадын шашинг хоримоор юм. арай дэндлээ.
  • He he 2015-11-15 01:17:35
    Elbegdorj yuga hiij donshuuchilj yawaa yum be.bidend heregtei yum uu
  • ALTAN OCHIR 93-SURGUULI 3G ANGI 2015-11-14 08:51:11
    AIMAAR YUM BOLJEE PRANTSIIN ARD TUMEND EMEGNEL ILERHIILJ BNA