Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг баталлаа
Нэгдсэн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулав.

Монголбанкнаас Улсын Их Хуралд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Үүний дагуу Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар асуулт асууж, хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан найруулгын шинжтэй саналаар санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгав. Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдсан.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-15 04:29:54
    Ахмадуудынхаа ТЭТГЭВЭР нэмэгдүүлэх арга хэмжээ ирэх онд авна гэдэгт найдаж байна. Эс тэгвээс хэдэн хөгшидийн амьдрал улам хэцүү болох нь ойлгомжтой болоод байна...
  • Zovhin 2015-11-14 10:29:26
    Yg zuv er ni ali ch nam ylgaa alga
  • Лхагваа 2015-11-14 05:44:25
    АН-ын дээрэмчдээс салахын заяа байна уу.