С.Эрдэнийн эмчилгээний зардлыг "Эрдэнэс тавантолгой" ХК-аас гаргуулна
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна. 

С.Эрдэнийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө.

“Мөн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хариулаг 2015-11-15 05:25:40
    Өөрөө сайн дураараа шатсан хүний зардлыг төрийн компаниас гаргах нь буруу. Шатахаас өөр зөндөө арга бий муйхарлаад хар шантааж хийж буй хүмүүсийг бүү өрөвд хохь...
  • уурхайчин 2015-11-14 05:55:11
    Уул уурхайд жигжидын хийж чадах ажил байхгүй дээ.Чиглэлийн хүнд үндсэн ажлын өгчихөөд ,ноолуураа бодож суувал таарах хүн .
  • Зочин 2015-11-14 03:09:27
    Нийгмийн бухимдал иймдээ тулсан байна Эрх баригчид аа юу бодож байна. Хүмүүс амиа золихоос буцахгүй хэмжээнд асуудал хүндэрсэн байна. Зөвхөн ТТ биш шүү.
  • bambar 2015-11-14 00:45:25
    bauyrshogtiig bariachee.mongol kompanuud chadaj baisan ajliig erh medleeree bulaaj hujaad ogch ashig oloh gesen shunal mongol hunii shusiig buchalgalaa.shunalaa...
  • зочин 2015-11-13 14:52:42
    Сайд маань компанаа хамгаалах талдаа л дуугарч байх шивдээ????
  • ZASAG 2015-11-13 12:14:40
    JIGJIDEE CHI UURUU OGTSOR.. JAPAND IIM ZUIL BOLOHOD YADAG BILEE TERNII JISHEE BOLOOD UURUU OGTSORCHOOJ.. CHADAHGUI L DEE ENE...
  • jigjid boliyoo 2015-11-13 12:02:34
    Bitgi huts myy jigjid chi syy dolooson golog shig baij Chamaas ih ym bolj bga. Chi nyyrsni hurald zygataad ireegti bizde
  • Зочин 2015-11-13 09:53:35
    улаан хацарт мөнхтөр юу ярив, ярихгүй юм бол юугаа хийж сууж байна