Нялхсын эндэгдэл буурчээ
Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2015 оны эхний 10 сард 1009 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхэд буюу 0.3 хувиар, 5 хүртэлх насандаа 1207 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 27 хүүхэд буюу 2.2 хувиар буурчээ. Нялхсын эндэгдэл энэ оны 10 дугаар сард 88 болж, өмнөх сарынхаас 14 хүүхэд буюу 13.7 хувиар, 5 хүртэлх насандаа 109 хүүхэд эндэж, өмнөх сарынхаас 14 хүүхэд буюу 11.4 хувиар буурсан байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2015 оны эхний 10 сард 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны 10 дугаар сард 14 болж, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх сарынхаас тус бүр 1 хүүхдээр буурсан байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.