Хvvхдийн тоглоомыг зєв сонгох нь чухал
Дэлхий нийтэд хvvхдийн тоглоомонд химийн хортой бодис ашиглах нь нэмэгдэж, улмаар хvvхдийн эрvvл мэндэд сєргєєр нєлєєлж байгааг нотолжээ. Манай улсад ч мєн адил судалгаагаар батлагдсан байдаг. 2013 онд Нийгмийн эрvvл мэндийн хvрээлэнгээс хийсэн судалгаагаар шинжилгээнд 62 тоглоом оруулсны 26 хувьд хром, хар тугалга, кадьми, хєнгєн цагаан, цайр зэрэг химийн бодис зєвшєєрєгдєх хэмжээнээс єндєр гарсан байна.

Нийгмийн эрvvл мэндийн хvрээлэнгийнхэний vзэж буйгаар “Хvvхдийн тоглоом ажлын нэг хэрэгсэл. Хvvхэд тоглож байхдаа ажлаа хийж байна гэсэн vг. Бид хєдєлмєрийн аюулгvй байдал сахидагтай адил хvvхэд ч мєн тоглож байхдаа аюулгvй байдлаа хангуулах эрхтэй. Тог­лоом сонгохдоо эко, аюулгvй бvтээгдэхvvний тэмдэглэгээтэйг нь сонгох хэрэгтэй.

Энэ нь логотой байдаг. Энэ тєрлийн тоглоом vнэтэй ч хvvхдийнхээ эрvvл мэндийн тєлєє зєв сонголт хийх хэрэгтэй. Vнэ хямд, vнэр ихтэй тоглоом аюулын дохио” хэмээн сануулж байна. Тиймээс тоглоомыг шошгыг сайн харж, насны онцлогийг харгалзах хэрэгтэй юм.

Тvvнчлэн манай улсын гааль дээр шалгах боломжгvй бєгєєд тоглоомын химийн найрлагыг лабораторид 5-7 хоногт шалгадаг гэнэ.

Хvvхдийн тоглоомд:

•Хромын агууламж єндєр байвал нєхєн vржихvй болон мэдрэлийн эдийн хєгжилд нєлєєлдєг.
•Хар тугалганы агууламж зєвшєєрєгдєх хэмжээнээс єндєр байх нь хvvхдийн мэдрэлийн тогтолцоог єєр­чилдєг.
Улаан шар, гялтганасан єнгийг гаргахын тулд хар тугалга ашигладаг бєгєєд ихэнх тохиолдолд манай улсад их хэмжээгээр ашигласан тоглоом авчирдаг аж.
•Кадьми болон хар тугалга бєєр, уушги ба гэдэс дотор эрхтэнд мєн мэдрэлийн тогтолцоонд сєрєг нєлєє vзvvлэх шалтгаан болдог.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.