Төсвийн байнгын хороо 2016 оны нэгдсэн төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.13/ хуралдаан 12 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус байнгын хорооны дарга Ч.Улаан хуралдааны эхэнд, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу 2016 оны нэгдсэн төсвийн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад гарсан бүх саналуудыг тусгаад төслийг эцсийн хувилбараар нийт гишүүдэд тараасан гээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд анхны  хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед зарчмын зөрүүтэй зарим саналууд дэмжигдсэн тул санал хураах болохыг мэдэгдсэн.

Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2016 онд "6,981.4" гэснийг "7,013.9" гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2016 онд "7,883.0" гэснийг "7,954.4" гэж, ДНБ-нд эзлэх хувь "28.6" гэснийг "28.8 " гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2016 онд "45.5" гэснийг "701.1" гэж,  2017 онд "761.9" гэснийг "833.4" гэж, ДНБ-нд эзлэх хувь "-2.4" гэснийг "-2.7" гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2016 онд "-901.5" гэснийг "-940.5" гэж, ДНБ-нд эзлэх хувь "-3.3" гэснийг "-3.4" гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2016 онд "2,016.4" гэснийг "1,930.5" гэж өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар шийдвэрлэлээ.

Үүний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг, уг хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүдээс Үндэсний статистикийн хороог Улсын Их Хурлын харьяанд үлдээх тухай горимын санал гаргаж санал хураалгасан ч хуралдааны дараа саналаа татаж авснаар уг санал хүчингүйд тооцогдсон юм.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас дахин өргөн барьсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-15 04:31:42
    Ахмадуудынхаа ТЭТГЭВЭР нэмэгдүүлэх арга хэмжээ ирэх онд авна гэдэгт найдаж байна. Эс тэгвээс хэдэн хөгшидийн амьдрал улам хэцүү болох нь ойлгомжтой болоод байна...
  • Зочин 2015-11-13 07:57:52
    Шууруулаад өнөө шөнө баталчихаа 2016 оны төсвөө, тэгвэл та нарт бүгдэд чинь УИХ-ын гишүүн гэсэн цол өгнө шүү