Манайд шар айрагны үйлдвэрлэл 2 дахин , архиных 1,4 дахин нэмэгджээ
Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн, дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж байна.

Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10000 хүн амд 2.09 байсан бол 2013 онд 12.21 болж 5.8 дахин, нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд архины шалтгаант хордлогын улмаас нийтдээ 4801орчим хүн буюу жилд  дунджаар 480 орчим хүн нас барж 1.8 дахин нэмэгджээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд хийгдсэн “Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”-аар 12-18 насны сурагчдын 26.5 хувь нь ууж үзсэн, 11.8 хувь нь согтотлоо хэрэглэж үзсэн байна. Харин насанд хүрэгсдийн хувьд архийгсүүлийн 1 сард хэтрүүлэн хэрэглэсэн хүн амын эзлэх хувь 23.5 байна. Энэ нь архийг хэтрүүлэн хэрэглэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг харуулж байна.

Гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд нь хүүхэд багачуудад буруу үлгэр, дуурайлал үзүүлж байна. 2013 онд сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа“ -аар сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нарын 35.8 хувь нь архи хэрэглэдэг байна. Согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэгджээ.

2014 онд Монгол улсад бүртгэгдсэн 27318 гэмт хэргийн 6683(25.3 хувь )нь согтуугаар үйлдэгдсэн байна.Нийт гэмт хэргийн 25.3 хувь буюу дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн болох нь тогтоогдоод байна.

Архи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэгт  холбогдсон хүний тоо 2013 онд 422 орчим болж 2009 онтой харьцуулахад 1.9 дахин өссөн байна. 2013 онд эрүүлжүүлэгдсэн хүний тоог нийт хүн амын тоотой харьцуулахад давхардсан тоогоор 24 хүн тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн дүн гарч байна.

Сүүлийн үед манай улсад архи, спиртийн үйлдвэрийн тоо буурсан хэдий ч архины үйлдвэрлэл 1.4 дахин, шар айрагны үйлдвэрлэл бараг 2 дахин нэмэгдсэн байна. Архи худалдаалдаг цэгийн тоо  2.3 дахин, архиар үйлчилдэг цэгийн тоо 1.6 дахин тус тус өcчээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Доржоо 2015-11-14 11:05:25
    Мөнхийн цоглог манай архины үйлдвэрлэл л тасралтгүй өсөж хөгжиж байгаа юм байна. АН-ын минь ач.
    202.9.40.243
    Мэдэгдсэн Хариулах
  • шуналт батүүл 2015-11-13 13:48:58
    батүүл 109 эмийн санг шинээр байгуулсан байна энэ дэндэж байна
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-13 07:38:34
    Монгол улсад чинь бүх юм уруудчихаагүй бас өсөж дэвшиж, нэмэгдэж байгаа юм байгаа л юм байна хөөрхий
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах