Хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.13/ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

2011 онд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өнгөрсөн хугацаанд хуулийн зорилт бүрэн биелэгдэхгүй, нийгмийн шинэ харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна хэмээн үзжээ. Тиймээс сонгуулийн системийг зөв тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “ сонгох, сонгогдох эрх”, Улсын Их Хурлын гишүүнийг “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-13 11:02:48
    Элбэгээ чинь ерөнхийлөгчөөсөө буунгуут өөрөө ерөнхий сайдаар үлдэх оролдлого хийгээд байгаа юм биш үү. Тийм чимээ гадуур хүчтэй яваад байна.
  • дорнод  2015-11-13 08:57:54
    Хэрэгжихгүй хууль санаачилж яана, хууль санаачилсан гээд ИХ гишүүд бас төсвөөс 20-30 сая төгрөг цусалдаг гээ биздээ