“Сургалтын төрийн сан”-аас 343 оюутан зээл, тусламж авчээ
Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээлэнд өнгөрсөн онд 152, энэ онд 173 иргэн хамрагджээ. Өөрөөр хэлбэл дээрх иргэдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлж байна гэсэн үг юм.

Тодруулбал, Өөрөө эсвэл эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл гэр бүлийн гишүүн нь хөдөлмөрийн чадвараа алдсан болон бүтэн өнчин хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 100 хувь төрөөс санхүүжүүлдэг.Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Сургалтын төрийн сан”-аас 343 оюутан зээл, тусламж авчээ. Харин сургалтын төлбөрийн зээлд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон малчин өрхийн эсвэл хагас өнчин хүмүүс хамрагддаг байна. Уг тэтгэлэг болон зээлийг авсан оюутнууд төрийн болон хувийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад суралцдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургалтын төрийн сангаас санхүүжилт авч буй оюутнуудын 60 хувь нь зээл, 40 хувь нь тэтгэлэг авчээ. Түүнээс гадна сургалтын төрийн сангийн зээл, тусламжаар гадны их дээд сургуулиудад суралцуулдаг. 2014 онд дээрх сангийн санхүүжилтээр Орхон аймгаас 11, энэ онд 7 оюутан гадны их дээд сургуульд элсэн суралцжээ. Тэд Орос, Турк, БНХАУ-ын их дээд сургуулиудад элсжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-13 11:29:55
    Буцалтгүй тусламжийг нь яаж хөөцөлддөг юм бол.Энэ жил ЕБС-аа төгсөж, их сургульд орох юм. Жилд тоо заачихдаг гэх юм. .