Олс таталтаар манайхан удаалжээ
Олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс анх удаагаа зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Хятад, Тайвань, Малайз, Тайанд зэрэг есөн орны 260 гаруй тамирчин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна. Дотор талбайн эрэгтэйчүүдийн тэмцээнд Тайваний баг аваргалж, манай тамирчид мөнгөн медаль хүртсэн бол Малайзын олс татагчид хүрэлмедаль хүртжээ.
 
 Мөн төрлийн эмэгтэйчүүдийн төрөлд Тайвань түрүүлж, манай бүсгүйчүүд мөнгөн медаль хүртсэн байна. Гуравдугаар байрыг БНХАУ-ын тамирчид эзэлжээ. Анх удаагаа зохион байгуулагдаж буй гадаа талбайн төрлийн эрэгтэйчүүдийн тивийн аваргаар Тайваний баг тодорсон бол Малайз, Монголын шигшээ багийн тамирчид удаалжээ. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд Тайвань түрүүлж, БНХАУ болон манай улсын тамирчид дараах байруудад шалгарсан байна. Түүнчлэн холимог багийн төрөлд Тайванийн баг аваргалж, манай улсын тамирчид мөнгөн медөль зүүж, БНХАУ-ын шигшээ гурвалжээ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.