Оюутны тэтгэлэгийн журамд өөрчлөлт оржээ
Улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг зарцуулан, төсөвлөдөг “оюутны 70 мянга”-ыг ирэх арванхоёрдугаар сард улирлаар нь олгоно гэж Сургалтын төрийн сангаас мэдээллээ. Гэхдээ энэ жил эдийн засгийн хүнд байдалтай холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөж оюутны  үндэсний тэтгэлгийг олгохоор болжээ.

ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ 
-Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй,
-Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй,
-Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж заасан.

УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГТ
- 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш,
- 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • .10. 2016-03-24 09:13:26
    DAJGUI.
  • Батэрдэнэ 2015-11-13 14:37:28
    Уг нь болиулах хэрэгтэй энэ хэрэгжих юм бол оюутнууд чинь хээль хахууль өгдөг ч дээ. Жишээлбэл: Монгол Удирдлага Санхүү Эдийн засгийн сургуулийн (Их Засаг их
  • эцэг эх 2015-11-13 13:13:46
    Зохих албан тушаалтнууд оюутнуудаар шоудаж дууссан бол одоо 5 сард хурааж авсан виза картныхаа мөнгийг буцааж олгохыг шаардаж байна.
  • Zochin 2015-11-13 12:21:37
    Orwol budged Vgvi bol bolio engeed l nogoo l hahuul chin ehlene toswoo hemenee heel hahuuliin chin suuri surguuliasaa
  • ккк 2015-11-13 09:22:06
    Бүрмөсөн хасах хэрэгтэй. Тэжээврийн сэтгэлгээнээс салгах хэрэгтэй
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин. 2015-11-13 06:06:40
    Голч дүгнэх нь дүн гуйх,багш нарт өгөх хахуулийг зөвшөөрсөн утгатай,оюутны тэтгэлэгээс хасч төсвийн мөнгийг хэмнэх нэрээр өөр дүйлд гулсуулахийг хэлж бгаам
    202.9.41.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-13 04:48:43
    өгвөл бүгдэд нь өг, өгөхгүй бол бүгдийг нь хас, хоёрын хооронд ингэх хэрэг юу байна, оюутан л бол оюутан, өндөр настан л бол өндөр настан, ялгаад салгаад байх ю...
  • татвар төлөгч 2015-11-13 04:31:36
    арай л дутуу нэмсэн байна. Баклаврын үндсэн тэтгэлэг 3,2 оос дээш голчид өгөх саналтай байна
  • заааааааааааааз 2015-11-13 03:48:04
    Одоо наадуул чинь багш багшаас очоод "Багшаа, тан дээр л А гарчихвал тэтгэлэг авах гээд байна, тэгэхгүй л бол багшаа яг мултрах нь ээ" гээд гуйна.