Bluetooth технологи улам сайжрах нь
Bluetooth технологи ирээдүйд улам сайжирч хурд нь 2 дахин, хамрах хүрээ нь 4 дахин нэмэгдэх болно гэж Bluetooth-ийн онцгой сонирхлын групп өчигдөр Вашингтон хотод хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдлээ. Бүр тодруулбал 2016 оны сүүлээс шинэ үеийн Bluetooth технологиор тоноглогдсон бүтээгдэхүүн гарах гэнэ. 

Bluetooth-ийн онцгой сонирхлын групп гэдэг нь Bluetooth технологийг хөгжүүлэгч бөгөөд  технологийн том болоод томоохон компаниуд, үйлдвэрлэгчид багтддаг аж. Тэд 2016 онд хийх ажлаа танилцуулсан бөгөөд ирээдүйн технологийн хөгжлийн хурдыг гүйцэж түрүүлэхийн тулд Bluetooth технологийг зайлшгүй сайжруулах ёстой болоод байна гэж уг сонирхлын группын ТУЗ-ын тэргүүн Тоби Никсон онцлоод “бидний энэ сайжруулалт биетэйгээ харьцдаг болоод интернэтд суурилсан бүтээгдэхүүн хөгжих илүү их боломжийг олгоно” гэж ярьсан байна.

Мөн энэ сайжруулалт нь ухаалаг гэр, үйлдвэрлэлийн автоматжуулал, байрлалд суурилсан холбоо зэрэг түргэн хөгжиж буй салбаруудын хөгжлийг хурдасгаж, төхөөрөмжүүд хоорондоо харьцах, холбогдох, нэгдсэн сүлжээ үүсгэх боломжуудыг илүү сайжруулна гэж онцоллоо.

2010 онд Bluetooth 4.0 хувилбараа нийтэд танилцуулнаас хойш дорвитой шинэчлэгдээгүй энэ технологи ирэх онд хэрхэн сайжрахыг нь хэрэглэгч бид харах л үлдлээ.
Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Business Wire (http://www.businesswire.com/)
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.