76-г 99 болгох нь олон толгой, бүлэглэл нэмэгдэхийн цондон
УИХ -ын чуулган долоо хоногт хоёр өдөр хуралдах ээлжтэй. Бусад өдрүүдэд ажлын хэсэг болоод байнгын хороод хуралддаг. Гэхдээ чуулганы ирц хэзээ ч  бүтэн болж, 100 хувийн ирцтэй хуралдаж байгаагүй. Чуулган нээгдэж хаагдахад ч тэр шүү дээ. 
Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд   гишүүнийг 23-аар нэмэгдүүлж, 99 болгон оруулж иржээ. Өнөөдөр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө боломж бололцоог бүтнээр нь ашиглаж чаддаг билүү. Үгүй шүү дээ. Гэтэл энэ доог нэмэгдүүлэх гэж байгаа нь хачирхалтай, бас эмзэглэмээр.

Дээрээс нь УИХ ч, Засгийн газар ч хэмнэлтийн горимд шилжиж, ирэх жилүүдэд байдал улам хүндэрч магадгүй хэмээн сануулсаар буй. Гэтэл хэмнэлт хийх нь битгий хэл нэмж, 23 гишүүн авах, тус бүрт нь өрөө гаргах, улмаар тэднийг дагасан туслахуудтай болох гээд зардал талийж өгнө.  Тэгэхээр энэхүү УИХ-ыг 99 гишүүнтэй болгох өөрчлөлт нь цагаа олсон гэхэд хэцүү. 

Өнөөдөр эдийн засаг хямарч байгаа нэрийдлээр Засгийн газрын дэд сайд нарын суудлыг үгүй болгосон. Мөн УИХ-ын гишүүний гурван туслах бүрийн нэгийг цомхотгох шийдвэр гарч буй. Гэтэл гишүүдийн тоог нэмнэ гэдэг өөрөө энэхүү хэмнэлтээсээ илүү зардал гаргасан шийдвэр болох гээд байна. 

Нөгөөтэйгүүр  эдгээр 76  дотроо асуудлаа шийдэж чадахгүй бие биенээ хэмлэлдэж, хэдэн тийшээ харсан толгой шиг байдаг нь нууцгүй. Хэрэв 99 болгочихвол тэр толгой, бүлэглэлүүд л нэмэгдэх бус уу. Тэгэхээр Үндсэн хуульд оруулах УИХ-ын 76-г 99 болгон нэмэгдүүлэх энэ нэмэлт өөрчлөлт бодит амьдрал дээр юу авчирах вэ гэдгийг анхаарахгүй байхын аргагүй юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • o 2015-11-14 03:56:16
    yoo unen teneg garuud turd garchijee. manaihaan negiig ni ch daraagiin songuulid demjij bhgui shu
  • ЗОЧИН 2015-11-14 01:38:03
    Тэр судлаач гээд байгаа тэнэгүүд гадаадын ном хуулсан малнууд хэний даалгавараа дэм ий юм ярина вэ...??? Больж үз. Харин 76 УИХ гишүүн ч олон байна. 31-33 байх ...
  • зочин 2015-11-13 13:08:20
    21 аймаг болгоноос нэг гишүүн, УБ, дархан Эрдэнэт хотоос 2-7 гишүүн сонгоход хангалттай шүү дээ. Ингэвэл дээд тал нь 40 хүн болно.
    • зочин 2015-11-13 16:55:36
      76 малыг яаядаа гэж байхад юуун 99, цөөлж чадварлаг, идэж уудаггуй, хулгай хийдэггүй тийм цөөхөн хүнийг л олж тавих юмсан
      • Зочин 2015-11-13 19:20:31
        хүн болсон хойно идэж ууна байгаа газараа чадах юмаа хийж авах юмаа авах гэж үзнэ л дээ
  • ! 2015-11-13 09:59:09
    140 хоолны сав хэнд хэрэгтэй юм бээ, энэ бас яридаг мал байна ш дээ, ккк
  • kkk 2015-11-13 07:54:44
    Malnuudaa, Mongolyn parlament 140 gishuuntei baih yostoi. Busad parlamentuudtai haritsuulval shuu dee. 76 gishuud huivaldah ni amarhan, 20g ni hudaldval boloo
  •  2015-11-13 07:37:43
    Одоогийн 76 хоолны савыг тэжээх гэж хуруу хумсаа хуйхалж, Туул голын мөсийг долоож байна шүү.
  • зочин 2015-11-13 07:34:16
    Эсэргүүцэж байж Н.Батбаярт алуулав даа, цаадах чинь тэнгэртэй яриад л байна лээ, гал гаргаж Өнөрмаа шиг түймэр тавибол яана, ий
  • zochin 2015-11-13 07:06:00
    76gaa bagasgamaar bna tertee tergui 76 bailaa geed yuch hiij chadahgui bga yum chine baga l bsn deer yadaj l zardal chiregdel ni bagasana tosovt ch hemnelttei
  • зочин 2015-11-13 06:39:05
    АН-ыг төрөөс бүрмөсөн холдуулсаны дараа үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв,
  • би 2015-11-13 06:13:59
    юун 99 вэ?Бас 23 малыг нэмж тэжээх болж байна уу?Зайл цаашаа малнуудаа.Ард түмнээрээ оролдож байж алуулав даа.Тэвчээрд хязгаар байдаг шүү 76 малнуудаа
  • иргэн 2015-11-13 05:46:46
    55 ч ихдэнэ 50% багасгаж 38 болгох хэрэгтэй гэхдээ жинхэнэ шилэгдмэл улс орноо гэсэн сэтгэлтэйг нь олж сонгох хэрэгтэй тэгвэл маш их хэмнэлт болох болно.
  • БОСЦГОО 2015-11-13 05:43:16
    УЛС ТӨРИЙН ТОВЧОО ШИГ 9 ХҮН БАЙХАД Л БОЛНО. МУУСАЙН ЭРГҮҮ ОЛОН ЯМААГААР ЯАДАГ ЮМ.
  • Пүжий 2015-11-13 05:32:42
    Олон болох тусам улам эвдрэлцэнэ шүү дээ? 55 болгох хэрэгтэй??? Тэгвэл 3-5 тэр бум төгрөг хэмнэнэ шүү.
  • zochin 2015-11-13 04:57:25
    юу вэ 76 байж ажлаа олигтой хийхгүй байж 99 болох нь арай ч дээ
  • зочин 2015-11-13 03:30:17
    Юун нэмэх, хасах хэрэгтэй. 99-үүлээ болж идэж уух нь уу. Даварсан амьсгаанууд вэ
  • Зочин 2015-11-13 02:55:12
    Фортунаад дээд тэнгэрээс тэгж хэлсэн байхад усан нүдтэй цусан зүрхтэй та бид юугаа мэдхэвдээ, 888 төсөл гэж мэднэ биздээ, одоо 111, 222, 333, 444, 555, 666, 777...
  • áàòõ¿¿ 2015-11-13 02:46:26
    Ìîíãîë óëñ äàìïóóðëàà çàðëàõ ãýýä áàéõàä áàñ 99 áîëãîõ ¸ñòîé çàëóó÷óóäûí ÿðüäàããààð ÕÓÖ...
  • Ichij bn 2015-11-13 02:44:21
    Bitgii dawraad baigaach ta nar yun 99 we.ichdeggui yum uu.ard tumniigbyaj ch darlaj bolno gej bodoo yu.ard tumen songoh yostoig buu mart
  • 99 gishuun 2015-11-13 02:36:21
    Ene er ni davartsan garuud shuu !? Chad hiihgui bol 76. Sandalaa. Uguhgui sanaatai !?