Буудлагынхан таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ
Ази тивийн аварга шалгаруулах  гурав дахь удаагийн буудлагын тэмцээн энэ сарын 2-нд Кувейт улсад эхэлжээ. Тэмцээнд нийт 32 орны 1500 тамирчин, дасгалжуулагчид ирж оролцсоноос манай тамирчид нийтдээ таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж амжилттай оролцоод иржээ.

Медаль хүртсэн тамирчид:
1. О.Гүндэгмаа хийн гар бууны төрөлд  - Мөнгө
2. Н.Шинэ-мөрөн хийн гар бууны төрөл, залуучуудын насны ангилалд - Мөнгө 
3. О.Төгөлдөр стандарт гар бууны төрөод - Хүрэл  
4. Ч.Нарантуяа 3 байдал дасгалд - Мөнгө 
5. Т.Золжаргал, О.Есүгэн, Э.Энхмаа нар багаараа 3 байдлын дасгалд - Мөнгө 
6. Г.Буянбаатар, Ш.Буянзаяа, Б.Ган-Очир нар багаараа стандарт гар бууны залуучуудын ангилалд - Хүрэл 
7. Т.Золжаргал, Э.Энхмаа, О.Есүгэн нар хэвтээ 60 буудлагын төрөлд - Хүрэл 
8. О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Гантуул нар багаараа спорт гар бууны төрөлд - Хүрэл 
9. Н.Шинэ-мөрөн, Б.Ариунзул, Ц.Мишээлнар хийн гар бууны төрөлд - Мөнгө тус тус хүртжээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • laluud  2015-11-13 04:16:20
    olimpiin erh, onoo ali aliig n nemehgui shal balai temtseen bolson baina lee. Laluud dandaa teneg zan gargadgaas bolj tamirchid hohirooj baih yum.
  • зрчин 2015-11-13 02:02:53
    Баяр хүргэе, ийм цөөхөн Монголчуудаас болоо шүүдээ, ялангуяа Гүндэгмаа бол дэлхийн тамирчин шүү, олимпийн аварга болохыг ерөөе