Их эзэн Чингис хааны ойн барилдаанд дахиад л П.Бүрэнтөгс түрүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв. Бүрэнтөгс арслан намрын нээлтээс хойших 7 барилдаанд бүгдэд нь зодоглож, зургаад нь түрүү булаалдсанаас гурав түрүүлж, гурав үзүүрлэсэн сайхан амжилтыг үзүүлээд байна. Энэ бол үнэхээр бэлтгэл сайтай байгаагийнх биз ээ. Цэрэнтогтох начин ч бяртай, бэлтгэл сайн байгаа бололтой. Их шөвөгт Б.Батмөнх зааныг шуудагнаас бяралхаж түрээд л хаясан. Ерөнхийдөө бяралхаж барилддаг начин даа. Дөрөв дээр Уламбаяр начинг барьцгүй хавсарчихаад явах нь бас л ганган барилдаан байв. Хөвсгөлийн аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр өнөөдөр тун сайн байлаа. Тэрээр хоёрын даваанд шинэ начин Ч.Ганзоригийг, гуравт шинэ начин Э.Дашийг, дөрөвт заан М.Өсөхбаярыг, тавд арслан Н.Батсуурийг зэргээр даваа бүрт шилдгүүдийг хаясаар их шөвөгт шалгарч үлдэн түрүү бөхөд унасан юм. Дөрөвт Өсөхбаяр заантай мөн ч сүрхий барилдсан. Заан бэлтгэл жаахан тааруу байсан уу, их цуцаад байгаа бололтой харагдсан. Хөхчирэнгэр чац сайтай дээрээ багахан жин нэмээд, дээр нь бэлтгэлийн форм ч сайн байгаа бололтой. Цаашид энэ эрчээрээ сайн барилдах биз ээ. 

Монголчууд бид Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн "Монгол бахархалын өдөр"-ийг тэмдэглэдэг болоод буй. 2012 он буюу анхны Монгол бахархалын өдрийн барилдаанд заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын аварга  Г.Эрхэмбаяр нар шалгарсан бол 2013 оныхд дахин Ч.Санжаадамба заан түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ө.Бат-Орших харцага, Х.Мөнхбаатар арслан нар их шөвөгт шалгарч байлаа. 

Ноднин буюу 2014 оны Бахархалын өдрөөр Ө.Бат-Орших харцага түрүүлж, С.Мөнхбат аварга хоёр дахиа үзүүрлэн, Ц.Содномдорж харцага Б.Гончигдамба гарьд нар шөвгөрсөн билээ. Эхний хоёр барилдааны түрүү бөх Ч.Санжаадамба заан өнөөдөр үзэгчийн суудлаас үзэж сонирхсон бөгөөд бөх сонирхогчид хэзээнээс барилдахыг нь сонирхоход "Арай л болоогүй байна" гэж байна хэмээн хариулжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-13 13:12:05
    өмхий шивэр хөлс ханхлуулсан лалрын бөх сөнөж далд орог
  • mglchuud 2015-11-13 04:15:40
    "DAHIAD L"....bur ad uzej baih shivdeee....
  • Зочин 2015-11-13 02:58:23
    ТВ9 бөх дамжуулдаггүй бол хаахаар тв, харин бөх дамжуулдагт нь хязгааргүй баярладаг шүү