МАХН-ын хувь заяа хаашаа эргэх бол
МАХН-ын хувь заяа  хаашаа ч эргэж мэдэхээр байна. Нөгөөтэйгүүр, хэл аманд орсон гишүүдээсээ МАХН-ынхан зайгаа бариад эхлэв үү.

Авлига авч байгаад  үйлдэлд дээрээ баригдсан гэх ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүний араас доод албан тушаалтнууд ч баригдаад эхэлсэн. Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Иймээс тэрээр сайдын албан тушаалаасаа татгалзаад буй. Мөн намынхаа Нарийн бичгийн даргын албыг хашдаг. Түүнээ ч өгсөн гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цацагдсан. Тэгэхээр авлигалын хэрэгт холбогдсон сайд  асан сул гишүүн болсон гэсэн үг. 

Тэгвэл түүнийг өмөөрч, өмгөөлөх хүн байхгүй болов уу гэсэн таамаг байна. Учир нь 2016 оны сонгууль хаяанд ирж, Г.Шийлэгдамбаас илүүтэй авч хэлэлцэх, шийдэх асуудал тус намд бий. Бусад намуудад ч мөн адил. Мөн өршөөлийн хууль хэлийн гарчихсан болохоор эл хуульд найдахын бүр ч хэрэггүй.

Дээрээс нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө асуудалтай. Түүнийг өршөөлд хамрагдсан эсэх талаар одоо ч маргаантай байгаа. Гэхдээ ойрын эх сурвалжууд түүнийг өршөөгдсөн хэмээж буй. Юутай ч МАХН удирдлагуудын асуудал тогтворгүй байдалд буй гэдэг нь хэн бүхэнд тодорхой харагдана. 

Иймээс сонгууль дөхсөн, дээрээс нь Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд хэд хэдэн чухал асуудлууд давхацсан энэ өдрүүдэд УИХ-д суудалтай МАХН-ын хувьд Нарийн бичгийн дарга нь иймэрхүү асуудалд орооцолдсон нь харамсалтай ч гэлээ цаашдын ирээдүйгээ бодож буй тэдэнд энэ асуудал мэдээж, дарамт болно. Өнгөрсөн жил МАХН-аас намынхаа рейтингийг унагаасан хоёр гишүүнээр Г.Шийлэгдамбэ, Д.Тэрбишдагва нэрлэгдэж байсан. Тэгвэл энэ удаа Г.Шийлэгдамба түүнээ баталж, намаа бүр шившигт хутгалаа.
Харин энэ бүхнээс яаж намынхаа нэрийг цэвэр гаргах вэ гэдэг хэцүү асуудал. 

Тэгвэл энэ бүхний гарц нь МАН, МАХН хамтрах байж мэдэх юм. Учир нь МАН болон МАХН-ын ахмад гишүүд нэгдэн намуудынхаа удирдлагуудад саяхан “хамтран ажиллуулах тухай уриалга" хүргүүлсэн. Энэ уриалга нь гаднаасаа ахмадууд санаачилж байгаа мэт харагдах ч гэлээ цаагуураа намуудын удирдлагуудын хүсэл зориг байж мэдэх талтай. Тэгэхээр энэхүү уриалгыг МАХН хүлээн авбал юу болох вэ. Мэдээж, АН-д хүндээр тусна. Гэхдээ МАХН-д нэг их алдах зүйл үгүй.

Даргаасаа болж багагүй хугацаанд нэр хүндээ алдаад байсан МАХН дөнгөж сэргэж эхлэв үү, үгүй юу одоо авлигад холбогдсон сайдаасаа болж сэвтэж эхэллээ. Намын ирээдүй хаашаа эргэх бол.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Готовхүү 2016-01-01 14:04:42
    Энхбаярыг мэднээ.1997 онд завхан сангийн сугалаа гэж өчнөөн зуун сая төг луйвардсаныг сөхөх хэрэгтэй болж л дээ.Дахиад шоронд орно.
  • зочин 2015-11-19 02:21:06
    МАХН-ийг дэмжиж байна АН эх орноо худалдаад дууслаа шүү дээ хойч үе хэцүү боллоо Бидэнд эх орон л хэрэгтэй өөр юу чиг хэрэггүй
  • Naraa 2015-11-13 13:43:11
    Maxn nam garsan deer .demjij bn
  • Зочин 2015-11-13 11:34:09
    Ардчилсан намын хүн чанаргүй, шуналын тулам болсон, өөдгүй хүмүүсээ сл салчихвал бусад нь аандаа болноо. Монголын минь буян заяа их.
  • ghm 2015-11-13 11:29:00
    gol ni enhbayar gedeg hun shig ajillaj chadah bolov uu busad ni
  • zochin 2015-11-13 10:10:41
    ene shar nogoon uvgun yu gej iinxuu uxeldeed baidag yum bee xanj tsaddagui xar bird vee
  • zochin 2015-11-13 09:00:55
    enxbayr daam garsan noxdoo teriig xen absan n l ali ch songuulid yalna
  • IRGEN 2015-11-13 08:43:00
    MAXH iig yajch darsan ard tumen ednii tald baidgiin tarvaga elbegdorjoo
  • зочин 2015-11-13 06:33:46
    Монголын ард түмний нэн тэргүүний зорилт АН-ын луйварчдаас маш хурдан салж эдийн засаг, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, хууль дүрмээ барьдаг болох, газар нутгаа х...
  • Tseren dorj 2015-11-13 06:32:47
    MAXH Dargantsar uud in nam bolson bolohoor odoo hetsvv l de Egel jiriin olon gishvvn baisan ted haachiv Setgel zvreheeree demjij bosgoj ogson hvmvvs e hooson do...
  • зочин 2015-11-13 06:30:21
    Энд юманцар бичсэн новшнуудад өөрийн толгой башмак гэж юм байна уу. Одоо Энхбаяр шиг хүнийг хаанаас ч олохгүй. Тэр л энэ балчиг намгаас гаргах ганц хүн
    • MGL 2015-11-13 11:06:19
      Хол очиж хуц. Бүх муу муухайн үндэс суурийг тавигч, балиар хувалц.
  • Иргэн 2015-11-13 06:02:46
    Энхбаяр хаана байна тэнд үргэлж балаг байдаг, хайран залуу боловсон хүчнээ хөлдөө чирчлээ дээ. Энхбаяр Элбэгдорж 2 төрд байгаа цагт Монгол төр булингартай!
  • ахрахи 2015-11-13 03:25:50
    Дарга ЭНХБАЯР нь МОНГОЛ улсыг авилгын сүлжээг бий болгосон.АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ИХ ЭРГҮҮТҮҮЛСЭН ХҮН ДЭЭ .АН гарч ирж амилга яригдах болсон урьд нь ийм ярьдаггүй
  • Зочин 2015-11-13 03:01:04
    эрүүл биеэ хэтэрхий сүйтгэсэн дээ, яадаг юм шоронд ороход Нелсон Мандеелла шиг насаараа хоригдож байгаа биш, Элбэгдорж шоронд орвол дороо л
  • Зочин 2015-11-13 02:13:06
    Энхбаярт бүх эрх мэдэл төвлөрч, тойрон хүрээлэгчтэй болсон үе бий байх, гэхдээ цагаандаа гарсан луйварчин мөнүү гэвэл юу л бол одоогийн АН-ын олгоргархуудын дэр...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-11-13 02:11:20
    MAXH aas uur oligtou nam alga
    202.70.46.207
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-13 02:07:53
    МАХН ыг бид гэр бүлээрээ ахан дүүсээрээ дэмжиж байна.Энхбаяр бол тийм ч улаан цагаандаа гарчихсан хулгайч луйварчин ч бас биш шүү.Монгол төрийн толгой мөн
    202.131.239.130
    Мэдэгдсэн Хариулах