Нутгийн удирдлагуудын алдаагаар Халх голын иргэдийг шантаажлах хэрэгггүй
Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал нутгийн иргэдийг ихээхэн түгшээж байна. Дорнод аймгийн Халхгол сум нь 1994 онд Халхгол, Сүмбэр сум нэгдсэнээр байгуулагдаж байв. Тус сум нь өнөөдөр 2 сая 809 мянган га нутаг дэвсгэртэй, засаг захиргааны 3 багтай, баруун талаараа Матад сумтай, хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа БНХАУ-ын Хянган, өмнөд талаараа БНХАУ-ын Шилийн гол аймгуудтай хиллэдэг ба тус  суманд Халх, Буриад, Өөлд, Дүрвэд, Казак, Барга, Торгууд, Цахар, дархад  зэрэг олон ястан, үндэстний 123 овог амьдардаг.
Газар нутгийн байршлын хувьд тал, хангай, говь хосолсон өвөрмөц газар зүйн байршилтай. Мөн газрын хэвлийд нь алт, мөнгө, нүүрс, нефть, холимог металын олон орд газар байгаагаас гадна Монгол улсын хадлан тэжээлд тохиромжтой талбайн 23 хувь, газар тариаланд тохиромжтой талбайн 22 хувь байдаг гэдэг.

Халхгол суманд Нөмрөг,  Дорнод Монголын дархан цаазат газрууд байдаг ба эзэн Чингис хааны  Хуйлдар баатрын шарил, То-Вангийн үүсгэн байгуулсан Жигважиджав Жанрайсаг бурхан, То-Вангийн Өвлийн орд, Утай уул, Халхголын байлдааны түүх дурсгалын олон газрууд байдаг.

Харамсалтай нь энэ бүхэн харийнхны хөлд талхлагдах аюул нүүрлэх болсныг нутгийн иргэд халагдан ярьж байна. 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Халх голын чөлөөт бүс” гэгчийг хөдөө аж ахуйн чиглэлээр байгуулах 75 дугаар тогтоолыг баталсан нь дорнодчуудад таалагдсангүй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг тус суманд очиж, уг тогтоолын талаар иргэдтэй уулзсан юм. Тэгэхэд нутгийн иргэд уг тогтоолыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн уриа лоозонгуудыг барьсаар ихэд бухимдангуй угтсан юм. Энэ үеэр нутгийн иргэд юу ярьсныг хүргэе.

Нутгийн удирдлагуудын буруутай үйлдлээр ард иргэдийг барьцаалж болохгүй
Халх гол сумын иргэн н.Эрдэнэсайхан: 
-Засаглалын үндэс нь ард түмэн байдаг гэж Үндсэн хуульд заасан байдаг. Түүнийхээ дагуу бид тэмцэх эрхтэй. УИХ-ын 75 дугаар тогтоолыг яагаад цуцлах ёстой вэ гэдэгт өөрийнхөө үзэл бодлыг хэлье. Манай Халх голоос төрсөн 10 гаруй эрдэмтэн доктор сая өргөх бичиг барьсан шүү дээ.  Халхгол сумын газар нутаг 12 сангийн аж ахуй битгий хэл таван сангийн аж ахуйн үйл ажиллагааг даахгүй байгаа. Мөн нутгийн удирдлагууд хууль бус газрын асуудалд орлоо. Үүнийг нь манай ард түмэн үүрэхгүй. Энэ шийдвэрийг гаргсан дарга цэрэг нь л үүрнэ шүү дээ. Яагаад ард түмнийг шантаажилж барьцаалж байгаа юм шиг юм ярьж байна вэ. “Дайчин тамсагаас хөрөнгөжүүлсэн байна, хэн нэгний зараалаар эсэргүүцэл зарлаж байна гэж байна, биднийг. Тийм юм байхгүй. 

Хамгийн гол газар нутагт маань газар тариалан эрхлэхэд даац нь хүрэхгүй байгаа. Гэтэл энэ газрыг бүр нэмэгдүүлж, 500 мянган га болгоно гэдгийг бүр ойлгохгүй байна. Ерөөсөө төр засаг худалч. УИХ-ын 75 дугаар тогтоолыг санаачилсан тэр 7-8 хүн Хах гол сумыг мэдэхгүй, ирж үзээ ч үгүй, бидэнтэй уулзаа ч үгүй байж ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. 
Тэр Халхгол чөлөөт бүсийн захирагч болох Энхжаргал гэдэг  хүн “их эрх мэдэлтэй хүн бололтой . Түүнд  ард түмэн хамаагүй гэнэ . Хамаг шийдвэрийг өөрөө гаргана. Ганцхан Ерөнхий сайдтай л харьцана” гэсэн утгатай үгийг хэлж байхыг зурагтаар үзлээ. Тэр хүн их монополь эрхтэй хүн байх нь гэсэн бодлыг бидэнд төрүүллээ. Уул нь анхнаасаа энэ асуудлыг аятайхан намуухнаар ирж ярьж, бидэнтэй зөвлөлдсөн бол бид хүлээж авч чадах ч байсан юм билүү.  ХХАЯ манай ард түмнийг басамжилж байна. 
Сайд нь чөлөөт бүсийг байгуулснаар нутгийн иргэдэд ямар сайхан зүйл хийх вэ гэдгээ яриадах л даа. Энэ тухай ярьж байгаа хүн алга байна шүү дээ. 

Өвөр монголын телевизээр Петро чайнад газрын тосоо ашиглуулсныхаа төлөө жилд 180-190 сая долларын татаас авдаг гэж ярьж байна. Энэ мөнгөний хоёрхон хувийг яагаад орон нутагт нь өгчихөж болдоггүй юм бэ. Ядаж хоёрхон хувийг нь бидэнд өгчихвөл бид аймгаас татаас авахгүйгээр орон нутгаа хөгжүүлчихнэ. Иймэрхүү зүйл яриагүй байж, 500 мянган га газрыг ашиглуулна гэж байхгүй. Иймээс л бид Халх голд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа юм. 

Ашиглахынхаа оронд энэ газрыг Улсын хамгаалалтад авч болдоггүй юм уу
Халх гол сумын иргэн Жарантай: 
-Р.Бурмаа сайдын занаад байгаа хүн би юм.  Намайг алсныхаа дараа энэ газар нутгийг аваарай гэж хэлсэн хүн нь би байна. 

Нэгдүгээрт, Дайчин тамсаг, энэ 500 мянган га газар нутаг чинь бүгд  Хятадын мэдэлд очно. Энэ бидний үед хамаагүй, бид үхээд л өгнө. Харин үр хойч хүүхдүүд минь үлдэнэ. Тэд яах вэ.  Тэдэнд чинь гишгэх газаргүй болчих гээд байна.  1920 хэдэн оноос хойш харийн дайснууд энэ газар руу шунаж байсан газар. Гэтэл өнөөдөр гаднынханд “май” гээд өгөх тухай яриад сууж байна. Үүнийг мөнгөний шуналтангууд л хийх гэж байгаа. 

Хоёрдугаарт, Чөлөөт бүсийг өөр газар байгуулж болдоггүй юм уу. Монголд хатаж, хагдарсан өчнөөн газар байна. Тэр газруудаа ашиглаж яагаад болохгүй гэж. Яагаад энэ сайхан газар нутаг, Мэнэнгийн их талаа гаднынханд өгөх гээд байгаа юм бэ. Манайхан  ₮энд Д.Дагвадорж аварга будаа тарих юм гэнэ лээ. Энэ газар нь Р.Бурмаа сайдын мэдлийнх юм билээ” гэж ярьж байна. Олны үг ортой байдаг.  Ашиглахынхаа оронд энэ газрыг Улсын хамгаалалтад авч болдоггүй юм уу. 

Газрыг нь ашиглахын тулд нутгийн иргэдийг шахаж байгаа нь сэтгэл түгшээж байна
Дорнод аймгийн тариаланч:
-Та бүхэн газраа яаж арчлах талаар юу ч мэдэхгүй. Газраа яаж сандаачих вэ гэж л ярьж байна. Халхын голын  500 мянган га газрыг заавал ашиглах гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Манай улсад зэлүүд газар өчнөөн л байгаа шүү дээ.
Халх голд аймагт 50,60 мянган га газарт тариалан эрхэлж байна гэж хэлж байна. Энэ бол худлаа тоо. Өнөөдөр Дорнодчууд ганц гурилын үйлдвэрээ хангах гэж гадаад дотоодын нийлсэн 2, 3 ширхэг жижигхэн компани  үсрээд л 1000 -5000 га газарт тариалан эрхэлж байгаа шүү дээ.  Арай ядан гурилын үйлдвэрээ хангаж байна.

Мөн 500 мянган га газрыг ашиглахын тулд нутгийн иргэдийг шахаж, Буйр нуурын тийшээ шилжүүлнэ гэж байгаа чинь таалагдахгүй байна. Үүнийг сонссон Дорнодын өөр сумын иргэд хүртэл эвгүйрхэж байна. Олон зуун жил ажиллаж амьдраад ирсэн нутгийн уугуул иргэдийг нутгаас нь шахна гэдэг байж боломгүй. Энэ үгийг салбарын салбарын сайдад нь дуулгаарай.

Тэрхүү уулзалтын үеэр нутгийн иргэд ийнхүү санаа бодлоо илэрхийлж, нэгэн дуугаар УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардаж байсан юм. 

УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжиж байна” гэсэн уриа лоозонг барьж яваа тэр хүмүүсийг нааш нь хэн явуулав
Тэгвэл энэ сарын 11 буюу лхагва гарагт тус нутгийн иргэн, Халхгол сумын ИТХ-ын төлөөлөгч н.Аюушжавтай холбогдоход ихэд бухимдангуй байлаа. Тэрээр ““УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжиж байна” гэсэн уриа лоозонг барьж яваа тэр хүмүүсийг нааш нь хэн явуулав” хэмээж байв.

Тэрээр “Би сумынхаа ард иргэдийн өмнөөс УИХ-ын 75 дугаар тогтоолын эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна. Манай суманд энэ тогтоолыг сайшааж байгаа нэг ч хүн байхгүй. Гэтэл гаднаас таних танихгүй хүмүүс ирж, “УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжиж байна” гэсэн лоозонгоос гадна Газар зарсан дарга нарын тухай лоозон барьж яваад байна. Тэднийг манай сумынханд хөөсөн. Гэтэл тэд Халхын голын хөшөөн дээр очиж, тэр лоозонгоо барьж зогсоод  зураг хөргөө авахуулж, нэр бүхий телевизээр хүртэл гаргаж байна. Бидний үзэл санааны эсрэг лоозон барьж зогсож, зурагтаар гарч байгаа хүмүүс дунд халх гол сумын хүн байхгүй байна. 

Манай сумын дарга нар газрын асуудалд орсныг далимдуулан ард иргэдийг нь ингэж басамжилж болохгүй. Газрын асуудалтай дарга нарыг хуулийн байгууллага нь тогтоогоод үнэхээр газар зарсан байдаг юм бол хариуцлагаа хүлээлгэх л биз. Харин тэр хүмүүсийн хариуцлагыг манай нутгийн иргэд үүрэх ёсгүй. Иймээс гаднаас зохион байгуулалттай ирж,   “УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжиж байна” гэсэн уриа лоозонг барьж яваа тэр хүмүүсийг нааш нь хэн явуулав гэсэн сонин байна” хэмээн ярилаа. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-13 08:01:58
    Дорнодыг тэр чигт нь Хятадад өгчихвөл бусад 20 аймаг нь Дубай болно гэж эндүүрээд байгаа л юм байна, Халх голд үрэгдэгсдийн сүнс гэж байгаа л байх шүү
  • zochin 2015-11-13 06:52:39
    Xalah gold Ulas tor orood zavaarch baigaa ym bna le Nomtoi bayar Bolor chuluun geed Bolor chuluun i 49000 ga gazar n 500 da orson bolohoor Mongoor boroo oroj bn...
  • Халхгол 2015-11-13 05:33:08
    Жирийн иргэдийн үнэн үг
  • зочин 2015-11-13 02:15:07
    алдаасаад байх ч юм байхгүй, хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгоод л болоо, харин 75-р тогтоол бол өөр асуудал, гадаад орнуудын захиалгатай байх