Ардчилал үнэт зүйл рүүгээ дайрав
Лхагва гарагт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ярьсан асуудал өнөөдөр хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Учир нь эдийн засаг тогтворгүй болж, уул уурхайн хөрөнгө оруулалт гацаж, гаднаас мөнгө орж ирэхээ больж өндөг махны үнэ нэмэгдсэн нь хэвлэл мэдээллээс боллоо гэж парламентын гишүүд үзжээ. Тиймээс хэвлэл мэдээллийг хааж боож, ард түмний мэдээлэл авах эрхийг нь боочихвол эдийн засгийг аварна гэж тооцоолсон бололтой. Эдийн засгийн асуудлаа хүртэл хэвлэлтэй хутгаж ярьж байна гэхээр энэ парламент үнэндээ хийх ажилгүй болчихсон юм байна. Хэвлэл мэдээлэлд хэтэрхий их анхаарал хандуулж, өөрсдийг нь муулчих вий, ирэх сонгуулиар нэр дэвших гэхэд саад болчих вий гэдгээс санаа зовохдоо ямар ч аргаар болов хэвлэлийн амыг барих гэж, хэвлэл мэдээлэлтэй дайн зарлаж байгаа. Тэд камер харахаараа дуу нь чангарч, хэвлэлээр дамжуулан хэрэлдэхээс өөрийг хийхгүй атлаа эздийн хараат болсон, улстөрчдөд худалдагдсан хэмээн дайрч давшилж байгаа нь нэгээр тогтохгүй олон боллоо.
 
Ардчилал өөрөө үнэт зүйл рүүгээ дайрсан жишээг сүүлийн хоёр жилээр хэмжихэд ийм их байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулиараа сэтгүүлчээ ялладаг, хорьдог, цагддаг жишээг дурьдаад байвал цаг хүрэхгүй, цаас ч багадана. Энэ хуулийн заалтыг ч унагах хүсэл тэдэнд төрөхгүй байгаа. Өөрсдөө мөнгө өгдөг бичүүлдэг, тэгээд өөрсдийнхөө өмнөөс сэтгүүлчийг ял үүрүүлдэг, нэг үгээр хэлбэл тэд Монголын сэтгүүлзүйг нохойд барьдаг мод гэж үздэг болсон юм байна. Дээрх жишээнүүдээс харахад, бүгд л энэ бүх асуудал нэгдмэл байж мэдэгдэл гарган тэмцэж байжээ. Улстөрч эзэнтэй байлаа ч, энгийн нэг сэтгүүлч редакци толгойлж байгааг ч адилхан тэд хааж боосон учраас бүх асуудлаар хэвлэлийнхэн нэгдмэл байж чадсан. Сонин, радио, цахим сайт, телевиз гээд бүгд мэдэгдэл гаргасан. УИХ-ын үйл ажиллагааг хоёрхон сэтгүүлч сурвалжлах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилсан      сэтгүүлч Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үйл явдалд очиж болохгүй гэх “гажиг" шийдвэр гаргаж байхад ч хэвлэлийнхэн хэлснээр нь хийгээд явж байсан.
 
Мэдэгдэл гаргахдаа хүрч, камераа үүрээд гудамжинд гарахдаа хүрч байсан бүх үйл явдлууд ардчилсан засгийн үед гарлаа. Ардын нам төр барьж байх үед хааяахан “тэнэг” шийдвэр гаргадаг байсан уу гэвэл байсан. Эмэгтэй сэтгүүлчдийг парламентын ордонд богино өмдтэй оруулахгүй гэх мэт хувцас, хэл яриатай нь хэрүүл хийдэг байсан бол Ардчилсан Засгийн үед дандаа хаана, хориглоно, хянана гэсэн үг дуулдаж байна. Дүр эсгэсэн ардчилал гэдэг л энэ үед жинхэнэ утгаараа цэцэглэж байгаа юм байна. Ардчилсан төрийн дуу хоолой болдог чөлөөт хэвлэлийн  халдашгүй эрхэнд халдаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийнхээ эрхэнд тэд халдаж байгаагаа ойлгохгүй байх шиг. Цаашлаад төр ард түмнийг холбох гүүр болдог хэвлэл мэдээлэлд хэтэрхий их анхаарал хандуулж, тэднээр оролдож, тэднийг сүрдүүлсэн шийдвэр гаргахад л хамаг цаг заваа зарцуулж суугаа нь нууц биш. Парламент үүнээс өөр хийх ажилгүй болчихсон. Дарга цэрэг нь ч хэвлэлд хэдэн төгрөг өгчихөөд амыг нь барих гэж санаархдаг болсон билээ.
 
 Эдийн засгийн асуудлаа ярихдаа ч хэвлэлд нялзааж, хэвлэл мэдээлэлтэй зууралдаж байгаа юм. Монголын парламент эмгэнэлтэй байдалд оржээ. Ардчилагчид амин сүнс болсон үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх рүүгээ дайрч эхэллээ. Мөнгө авахдаа, хаалтын гэрээ хийхдээ гол нь биш. Хэвлэл мэдээллээр дамжуулан ард түмэн төрийн яам, агентлагуудын мэдээ мэдээллийг авч байх үүрэгтэй. Хэвлэн нийтлэх тэр эрхийг нь хааж, ард түмний мэдээлэл авах эрхийг хаачихаад юу дуртайгаа хийж, юу хүссэнээ ярьж, төрийн мөнгийг хувьдаа завшиж наргиж цэнгэх хүсэл сонирхол тэдэнд байгаа бололтой. Битгий давар л гэж хэлье дээ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • рррр 2014-12-06 13:54:38
    ардчилалын үр дүн юу харгдаж байна. 21 оны дараанаас хүн амыг эмчилж, сургаж ажилтай болгож, аж үйлдвэрийн газрууд байгуулагдсан. цөөнхийг харгисласан гэвч..:. ...
    202.179.10.94
    Мэдэгдсэн Хариулах
  • кккк 2014-05-09 10:59:52
    угаасаа дарангуйлалын засаглалтай орон ш дээ. тэгээд ч улс төрчид мөнгө өгдөг , бичүүлдэг гэдэг чинь юу гэсэн үг болж байна. та нар тэд нараас мөнгө авчихаад бичээд байдаг байсан хэрэг болж байнаа даа. тэгээд тэгээд та нарт сайн ханддаггүй ээ. тэгэлгүй дэ
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах
  • ардчилын анхдагч 2014-05-09 05:58:31
    Монголд фашизм байгуулж эхэллээ. Иргэдээ тагнадаг чагнадаг, хэвлэн нийтлэх үг хэлэх эрхийг нь хорьдог шоронгоор айлгадаг, далд тооцоо боддог . Улс төрийн өнгөөр бүх зүйлийг ялгадаг. Энэ ардчилал биш байхаа юу л болоод байна даа.
    183.177.96.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Lovon lam 2014-05-09 05:35:06
    Za daa Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл гэхээрээ баруун солгойгүй болсон болоогүй хэн хүнгүй бурж байх ёстой болж байна. уу. Gedeg mon unen ug . Hural ene ter boloh ueer neg ih olon apparat barisan hereggui novshnuud garahaar uur ysuhal ih hurdeg dee. Ардчилал
    203.194.114.89
    Мэдэгдсэн Хариулах
  • dash 2014-05-09 05:27:22
    Толгойноосоо өтчихсөн төрийг өтнөөс нь салгах учиртай давхар дээлийн хууль хамгийн их сөргөлдөөн дагуулж хэдэн сарын дараа төрхөмдөө буцлаа. Мэдээж одоо зүй бусаар төвлөрөөд байгаа эрх мэдлийг задлах учиртай энэ хууль тийм ч амар зөвшилцөлд хүргэхгүй. Гэх
    203.194.114.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Гончиг  2014-05-09 03:32:26
    Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл гэхээрээ баруун солгойгүй болсон болоогүй хэн хүнгүй бурж байх ёстой болж байна. уу. Ёстой бүү гончигт гэж хэлмээр байна. Учир нь ардчилалын үнэт зүйл бол эрх чөлөө. Харин эрх чөлөө гэдэг үг чинь нэг нь ЭРХ нөгөө нь ЧӨЛӨӨ юм.
    76.21.49.154
    Мэдэгдсэн Хариулах