СГЗ Г.Мэнд-Ооёо “Чингис хаан” одонгоор шагнууллаа

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Өнөөдөр болсон төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхан Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд морилцгоов. Ёслолын арга хэмжээний үеэр Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд Монгол Улсын Төрийн дуулал, “Халуун элгэн нутаг, “Аав, ээж хоёр минь “ зэрэг дуугаар ая дууны эгшгэн мялаалга өргөлөө.

Энэ 2015 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Г.Мэнд-Ооёо нь уг эрхэм шагналыг хүртсэн 9 дэх эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт есөн хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон байна.
 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2015-11-12 23:38:53
    ene hyn uy hiisen n sonin bna olon saihan zohiolchid baigaash dee elbegdorjiig tanidag um bailgyi dee huurhii haramsaltail bna
  • xexe 2015-11-12 12:54:32
    mend YO-YO yu hiisen ym bol doo.ELIIDORJOO
  • oyunbayar@hotmail.com 2015-11-12 09:04:25
    Их хааны төрсний 900 жилийн ойг угтах төлөвлөгөөний танилцуулгыг www.sendspace.com/file/0ytw20 дээрээс үзээд саналаа хэлнэ үү. 900 жилийн ойгоор нь бид Монгол У...
    203.91.114.170
    Мэдэгдсэн Хариулах
  • brrr 2015-11-12 07:56:50
    Temdeg shagnal odond hamgiin durtai oron bol Mongol. yamar ch utgagaui
  • Zochin 2015-11-12 06:07:33
    ineedtein