Их  эзэн Чингис хааны тухай
Тэнгэрт тэтгэгдсэн Их эзэн Чингис хаан мэндлээд өдгөө 853 жилийг үджээ. Тэрбээр морин туурайгаар ертөнц дахиныг тамгалж, тахир сэлмийн ирээр дэлхийн талыг хэмжсэн аугаа нэгэн байлаа. Эл эрхэм хүмүүний тухай үнэн худал олон мэдээллүүд байдаг бөгөөд өдгөө ч дэлхийн олон олон  эрдэмтэд судалсаар байгаа. Өнөөдөр Монгол улсад түүний мэндэлсний 853 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж  байна. Энэ хүрээнд  манай сайт уншигчиддаа  олон нийтийн анхаарлыг олон зуун жил татсаар ирсэн түүний насан эцэслэсэн учир шалтгааныг судлаачид юу гэж таамаг дэвшүүлж, дүгнэдэг талаарх сонирхолтой  мэдээллийг хүргэхээр бэлдлээ.  

Тэрбээр хэдэн насандаа насан хутаг болсон, нас эцэслэсэн шалтгаан учир юу байсан, хаана онголсон хийгээд үүнтэй холбоотой олон асуудал оньсого мэт оршсоор судлаачид, эрдэмтдийн анхаарлыг мөн татсаар байна. Эндээс их хааны нас барсан байж мэднэ хэмээн үздэг шалтгаануудаас бичье. 

Судлаачид түүхийн судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн болон бусад эх сурвалжаас улбаалан Чингис хаан билгийн улиралын 7 сарын шинийн 12-ны шарагчин үхэр өдөр буюу аргын тооллын 1227 оны 8 сарын 25-ны өдөр 65 насандаа өөд болсон хэмээн тогтоосон байдаг. 

Харин Чингис хааны нас барсан шалтгаан учирыг янз бүрээр тайлбарлан таамагласаар ирсэн. Тухайлбал: 

1. Чингис хаан мориноосоо унаж бэртсэн нь үхэлд хүргэсэн хэмээн бичсэн нь бий. Гэтэл хэрэг дээрээ Чингис хааны авд явж байгаад толбот бор мориноосоо унаж бэртсэн тухай явдал бол даруй 1225 оны өвлийн явдал болно. Эндээс үзэхэд 1227 оны намар хүртэл бүтэн 2 жилийн зөрөө байгаа нь харин ч тэр бэртэл нь илааршин эдгэрэх хугацаа мэт. Нөгөөтэйгүүр Чингис хаан бэртсэнийхээ дараагаар Тангуд улсын нутагт жил шахам дайтаж явсан тухай мэдээ бас байдаг нь дээрх таамгийг бүдгэрүүлж байгаа юм. 

2. хэмээн Марко Поло тэмдэглэн үлдээжээ. Энэ нь үзэхэд сонин боловч үнэндээ ам дамжин хэлэгдэн ирсэн мэдээ төдий зүйл юм. Учир нь дорно зүгт аялан зохиол тэмдэглэлээ сэтгэл татам хэлбэрээр бичиж үлдээсэн жуулчин Марко Поло гэгч нь Хубилай хааны үед Монголын их гүрэнд тагнан турших зорилгоор Өрнө зүгээс явуулж байсан хүмүүсийн нэг билээ. Монголын хүчирхэг гүрэн улсыг тагнан турших холбоо хэлхээ барих ажлаар Плано Карпини, Вильгелм Рубрик тэргүүтэй олон хүмүүс тэр үед зорчин явдаг байсан. Тэдний аян замын тэмдэглэлд тэр үеийн Монголчуудын антроплогийн шинж төрх, нүүр царайнаас авахуулаад аж амьдралын хэв шинж ахуй хэрэглээ, аян дайны арга барил зэр зэвсэгийн талаар нарийвчлан бичиж үлдээсэн байдаг хэдий ч энэхүү хэрэн хэсч явсан хүмүүс Чингис хааны үхлийн талаар үнэн бодитой мэдээ яахин олж үлдээж чадахсан билээ. 

3. 17-р зууны дунд үед бичигдсэн "Эрдэнийн товч" хэмээх зохиолд хэмээн ихэд дэлгэрэнгүй бичигдсэн байдаг. Гэтэл Тангуд улсын хаанд Гүрвэлжин Суд хэмээх хатан ерөөс байгаагүй гэдгийг түүхчид судлан тогтоосон. Тэгээд ч Чингис хаан Тангудыг эзлэн тэндээс хатан авсан тухай мэдээ байдаггүй ба Тангудыг бүрмөсөн бууж өгөхөөс өмнө нас барсан гэж үздэгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. Харин Чингис хаан Тангудаас татвар хатан 1209 онд 3 дахь удаагаа довтлохдоо авсан гэдэг бөгөөд хатны нэрийг Чагд гүнж гэдэг байжээ. 

4. Их Монгол улсын 3 дахь хаан Гүюгийн үед Монголд анх ирсэн Плано Карпини өөрийн тэмдэглэлдээ гэж бичсэн байдаг нь баахан инээдтэй зүйл бөгөөд аман домог төдий зүйл болов уу. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TUGAA 2015-11-12 23:45:29
    Nas barsan shaltgaaniig ni bichih gesen bololtoi.2.3.4 ni yu ym boloo.Bicheh geed martav uu,esvel tolgoi tarhi ni hursengui yu,eroosoo hun oilgoh ym end alga bn...
  • тийм 2015-11-12 18:13:59
    Энэ юу вэ ? Уншдаа ямарч утга алга
  • Batmonh Baynmonh 2015-11-12 05:55:11
    ih ezen chngis hn ni 1162 oni 11.12 Esvhei haan tom hxwgvvn bolon mendelj tereg 1206 ond txrt ulsig baiguulj 1227 oni 8.25 ond nasan xxd bolje
  • зочин 2015-11-12 04:31:59
    13 дугаар зууны хүн 65 нас хүрээд нас барна гэдэг бие цогцос маш сайн гэсэн үг.Одооны манахйны нас 65 хүрэхгүй бгаа шүү дээ..